Путин сөргөлдөгч талуудыг галаа зогсоохыг уриаллаа
2017-02-21

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины зүүн хязгаарт галаа зогсоохыг сөргөлдөгч талуудад уриалсан талаар “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Украинд өдөр бүр хүмүүс амиа алдаж байна” хэмээн мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч Украины зүүн хязгаарт “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан “Минск”-ийн гэрээ хүчин төгөлдөр хэрэгжихгүй байгааг онцлон тэмдэглээд “ОХУ ямар ч хүч түрэмгийлсэн үйлдэл гаргаагүй. Бид олон улсын шаардлагыг даган биелүүлж байна” гэлээ.  “В.Путин мөн гал зогсоох “Минск”-ийн гэрээг дахин шинэчлэх хэрэгтэй гэдгийг “Нормандын дөрвөл” холбооны удирдлагуудад сануулсан талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уламжлав.

 

Песков "Зүүн хязгаарын иргэд аюултай нөхцөл байдалд амьдарч буйд тус улсын Засгийн газар анхаарлаа тийм ч их хандуулахгүй байгаа нь ОХУ-ыг эмзэглүүлж байна” гэж мэдэгджээ.

 

Мөн Москва өнгөрсөн долоо хоногоос Украины зүүн хязгаарт амьдарч буй иргэдэд аялалын виз олгохоо мэдэгдсэн юм. Уг үйлдлээ Москва “Хүмүүнлэгийн ёс зүй” гэж тайлбарлав.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
УУЦ ӨВЧҮҮ ЧАНАХ ҮЙЛЧИЛГЭЭ Та бүхний баярын ширээний ууц болон өвчүүг мэргэжлийн тогооч уурын тогоонд чанаж үйлчилнэ. Жич Ууцыг хүлээн авахдаа лац зүүж, зориулалтын баглаа боодолд савлан авна. “MEAT EXPRESS FOOD” ХХК Үнэ 30000-50000 ₮ Утас94497709,99940098,94497720, 96058896
2017-02-21