Ким Чен Намыг хөнөөсөн этгээдүүд хил давжээ
2017-02-21

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намыг хөнөөсөн этгээдүүд хил давсан байх магадлалтай хэмээн Малайзын хэвлэлүүд мэдээлж байна.

 

Уг хэрэгтэй холбогдуулан орон нутгийн цагдаагийнхэн Хойд Солонгосын дөрвөн иргэнийг орон даяар эрэн сурвалжилж буй юм.

 

Цагдаагийнхан Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан Хойд Солонгосын иргэн 42 настай Ри Жонг Чол, Индонезийн иргэн 25 настай Сити Айшан, Вьетнамын иргэн 30 настай Доан Ти Хуонг болон Малайзын иргэн 26 настай Мухаммед Фарид Бин Жалалуддин нарыг баривчлан, шалгаж буй юм.

 

Харин Хойд Солонгосын иргэн 32 настай Хонг Сонг Хас, 33 настай Ри Жи Хуон, 55 настай О Жонг Гил, 56 настай Ри Жае Намыг эрэн сурвалжиж байна. Тэгвэл тэднийг ажлаа гүйцээснийхээ дараа Малайзаас явсан гэх мэдээллийг албаныхан өгч байна. Гэхдээ уг мэдээллийг Куала Лампурын Цагдаагийн газраас хараахан батлаагүй байгаа юм.

 

Ким Чен Намыг хөнөөсөн хэргийг Пхеньян захиалсан хэмээн Малайзын эрх баригчид үзэж, өчигдөр Хойд Солонгос улсад суугаа бүрэн эрхт Элчин сайдаа эргүүлэн татсан билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
харин таниад байгаа юмуу хахаха манайд бий шүү хэхэхэ хэлчий хахахаха
2017-02-22
doorh 2 malaa:
hooe gert chin ideh yum bgamu hu kkk
2017-02-22
хэхэ:
харин таниад байгаа юмуу хахаха манайд бий шүү хэхэхэ хэлчий хахахаха
Зочин:
Manaih hoid solongoschuudiig huuj gargah heregtei.Tun baliar ulsuud bdgiin.Delhiin hatig bolson ene ulstai manaih yagaad zuuraldaad bdgiin.
2017-02-21
zochin:
Bichleg ni estoi uruvdult huurhii amitan namag ingechlee geel 2 tsagdaad heleel bsn
2017-02-21