Иргэдэд чиглэсэн “EFF” татаас
2017-02-22

 

Шинэ Засгийн газар намар, өвлийн зургаан сард дамнан ОУВС-тэй хэлэлцээр хийж, “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод байгаа. Хэрэгжиж эхлэх нь хараахан баталгаажаагүй энэ хөтөлбөр улсын төсвийг төдийгүй хувь хүнийг ч бүсээ чангалахыг шаарджээ.  Гурван жилийн хугацаанд донор орнуудтай хамтран нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авах энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд өрхийн төсвөөс танагдахаар байна.  

 

Эхний ээлжинд хийгдэх арга хэмжээ нь 2017 оны улсын төсвийн тодотгол. Төсөвтөө тодотгол хийж, 8 төрлийн татварыг нэмснээр хэрэгжих эсэх нь шийдэгдэнэ.  “2017 оны төсвийг тодотгохдоо урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй, харин ч орлого бүрдүүлэх үүднээс хэд хэдэн татварыг нэмэгдүүлнэ” гэсэн нь эхлээд таатай л сонсогдож байлаа.  Гэвч нэмэгдэх татварууд өрхийн төсөв, иргэдийн хэрэглээтэй нягт уялдаж байна.  

 

Шатахуун импортлогчдын шантааж

 

Манай шатахуун импорлогчид эдийн засгийн ямар ч үед онцгой албан татварыг буулгахыг төр, засгаас шаарддаг, монополь эрхмүүд. Тиймээс ч тэдний шаардлагыг төр, засгийнхан хүлээн авч, татварыг нь бууруулахаас аргагүй байдалд хүрдэг. Дэлхийн эдийн засагт нефтийн үнэ буурчихаад байхад манай импорлогчид эсрэгээрээ  шатахууны үнийг нэмэгдүүлэх эсвээс төрөөс татаас өгөхийг шаарддаг.  Харин ОУВС хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд  2017 оны 7 дугаар сараас болон 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар буцаан нэмэгдүүлэхээр тусгажээ.

 

Гэхдээ хөтөлбөр хэрэгжих тухай албан ёсны мэдээллээс өмнө амжаад нефть импорлогчид шатахууны үнээ нэмчихсэн. Нэгэнтээ нэмэгдсэн үнэ ханш  буурч, өмнөх хэвэндээ буцаад очдоггүй бичигдээгүй хуультай, манайх. Энэ оны төсвийн  тодотголыг нэмэхтэй зэрэгцээд шатахууны ханшаа дахин нэмчих талтай,ялангуя иргэдийг бүтэн жилийнхээ ажлын алжаалыг тайлж,  аялж, амарч байх долоо, наймдугаар сарын тогтуун улиралд шатахууны ханшийг хөөрөгдөх бизнес ухаан тэдэн бий. Ийнхүү шатахууны ханш нэмэгдэхтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа таваарын үнэ ярайтал өсч, цалингаа нэмүүлээгүй, нэмэгдэх ч цалингүй иргэд бүсээ чангалан чардайхаар өөр замгүй.

 

Хадгаламж баяртай

 

Хаврын тэргүүн сартай зэрэгцээд банкинд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Хөтөлбөр хүрээнд хадгаламжийн хүүгийн орлогод  2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулахаар тусгасан. Уг энэ хууль 2018 нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжих байсан хугацааг гурван улирлаар наашлуулж байна. Тиймээс иргэд банкинд хадгаламж бус харилцах хэлбэрээр л мөнгөө байршуулахаас аргагүйд хүрэх нь.

 

Цалингийн таналт  

 

Төд удалгүй  намрын ээлжит чуулганаар 2018 оны улсын төсвийг хэлэлцэхдээ    Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэхээр хэлэлцэж, алх тогшин баталчихна. Өнөөдрийн тухайд  Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 10 хувийг нь, ажилтан өөрөө  10 хувийг нь төлж байгаа. Үүнийг  2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх юм.  Мэдээж татвар төлөгч бидний мөнгө “Их өр”-ийг төлж, хугацаанд нь сунгахад  нэмэртэй бус гэж тооцоход төрийн түшээдийн хэрэглээг хангаж, тансаглахад хувь илүү унацтай байгаа. Гэхдээ манай төр, засгийнхны хэрэгцээ, хэрэглээнд хязгаар байх биш.  

 

Хүүхдийн мөнгийг ч тойрсонгүй

 

Өнөөдөр  олон хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлээгүй, өрхийн орлого доогуур иргэд  хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг. Харин  шинэ төр, засгийнхан өнөөдөр хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлж  60 хувьд нь олгож байгаа.  Орхигдсон 40 хувьд хоёр жилийн дараа хүүхдийн мөнгийг нь  “бөөнд” нь олгохоор шийдвэрлэсэн.  Гэтэл “EFF”-ийн таналт хүүхдийн мөнгийг ч тойрохгүй нь.  Уг хөтөлбөрийн хүрээнд  хүүхдийн мөнгийг зорилтот  40 хувьд нь олгохоор шийдвэрлэх юм билээ.    

 

Ийнхүү уг хөтөлбөр хэрэгжсэнээр  төр, засгийнхан 5.5 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авч, татвар төлөгчдөд татаас нэмэгдэх нь. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Харамсалтай:
Юуны өмнө төсөвийн зардлаа багасгаач, боломж их байна. Эхлээд төрийн албан хаагч, шүүгч нарын цалинг багасга, том машинуудаа унахаа боль, өндөр настны хишиг ч илүү байна. Боломжтой бүх зардлаа багасга. ЗГ аа жинэхэн эдийн засагч СОДНОМ гуайд бариул. Өндөр настай ч энэ хүн эх орныхо төлөө ажлана
2017-02-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-23
дургүй хүрж байна:
авах ёстой татвараа авч байна өөрөө юү ч хийхгүй баахан мөнгө хадаглуусан тэр мөнгө авилгаар авсан байж тараа яав ч олигтой биш хулгайч гарал үүсэлтэй баахан хүн ийм ч нам ийм учиртай гэж одоо хүртэл пирамид тогтолцоо үүсгэсэн одоо хүртэл явж байна хөх тэнгэр мэдэх байлгүй
2017-02-22
зочин:
АРд түмнийхээ нуруун дээр ачааны хүндийг үүрүүлдэг юм байж тэгвэл төрийн албаны данхар бүтцээ цөөлж эрхтэн дархтангууд элдэв тансаглал түүн дотроо өндөр үнэтэй унаа машинаасаа татгалзаж иргэдийнхээ нэгэн адил нийтийн унаагаар ажилдаа ирж очмоор юм цалингийн тогтолцоогоо эргэн харж мэдлэг оюун хөлс хүчээ гаргасанаар нь цалинг ханатай тогтоомоор байна Дөрөө хоршин явж улс орныхоо эдийн засгийг сүйрүүлсэн эрхтэн дархтангуудад хариуцлага тооцож идэж уусан үрэгдүүлсэн хөрөнгийг нь төлүүлж авах хэрэгтэй Өчнөөн үргүй зардал гаргасанаа шат шатанд шалгажтогтоох зээл нэрээр тараасан мөнгөө олж авах энэ ажлыг тусгай баг комисс томилж ажилламаар юм Хууль зүй яам байгаль орчны яамнаас өгсүүлээд хийсэн дорвитой ажилгүй хурал цуглаан бодлого боловсруулахаас хэтрэхгүй байгаа тэр олон агентлаг газрууд олон арван дарганцарынхаа тоог цөөлмөөр байна Ажилгүй хүнийхээ орон тоог цөөлөхийн оронд ачааны хүндийг үүрдэг жирийн албан хаагчидруу хандарахаа болимоор юм Хэдий болтол хүнд суртал хөшүүн хойрго байдла
2017-02-22
Зочин:
Zohion baigyylalttai ajillagaan svvliin shatanda shyydarche.ediin zasgiin aluurchid tehnologo heregjvvlj ard tvmeniig suhrvvlen baylgiig deeremdeh ne
2017-02-22
Зочин:
Олон Улсын Банк юмыг нарийн тооцоолжээ. Монгол Улсад орсон Валютын хэмжээ Монгол Улсад үлдээгүй, хэдэн оффшорчдын дансанд шилжсэн гэдгийг хэлээд ойлгохгүй болохоор ард түмэн татвар татаас хэлбэрээр ойлгуулж эхэллээ.
2017-02-22
trtr:
ofshort baigaa mungunuudiig tataachee,tend ariun tsagaan hudulmuruuruu olson munguu avaachij hiigeegui gedegt itgej bna
2017-02-22
CHANCE@XXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-02-22
Зочин:
Эзэн Чингис минь энэ монголын намаар баг хийсэн урагшгүй ноёдыг гэсгээж өгнө үү. ОУВС-ын ивээлд орсон нь нэг аз. Энэ ноёдын мөнгө үрэн таран хийдгийг зогсооч өгөөч ОУВС ахаа
2017-02-22
Зочин:
МАН АМАЛСНАА БИЕЛҮҮЛНЭЭ ХАРЖ Л БАЙГААРАЙ
2017-02-22
цэцэг:
Энэ гэрээг хэрэгжүүлэхгүй гэж ард түмэн тэмцэх эрхтэй төр мэдэлгүй ард түмэн өртөй ядуу байх нь шударга бус бид оувс ын зээлтэй зээлгүй тэдний дэмжилэг нэртэй луйвараас өөр арга замыг олж чадна .дэлхийн улс оронуудын зээлжих зэргэлэл тогтоодог гэдэг тэр байгуулага чинь яг манайх шиг эзэнгүй төртөй улс ороныг олж байлдаг дундаас нь ашиг олж авдаг залилангын үйлдэлээр гаршсан гарууд байдаг тэднээс айх юм байрхгүй Монгол улс дампуурталаа хол байна .харин Оувс мэтийн байгуулагауудтай зууралдаад байвал дампуурах нь тодорхой .тэр үнэлгээ тогтоодог гээд байгаа юмнууд нь оувс тайгаа хуйвалдаж ажилгаа явуулдаг .Оувс тай хийсэн гэрээг хүчингүй болгохын төлөө ард түмэн нэгдэж тэмцэлээ хийх цаг болжээ .Монгол төрийн эрхийг гадныханд найр тавьдаг ноходыг хөөж жинхэнэ эзэн нь төрөө мэдэж авах болж
2017-02-22
равдан:
энэ халтараас дор байна уу та нар
2017-02-22
Zochin:
Улс маань дампуурлаа зарлаагүйд нь баярлаж байноо... Д
2017-02-22
За одоо боль л доо та нар. Ард түмэн яаж амьдрах :
Хулгайч луйварчдын зүгээр аваад нуучихсан мөнгөний өрийг бид яахаараа төлдөг юм бэ? Эхлээд офшорт байгаа мөнгөө олж ирж өрөө төл тэгэхгүй бол ард түмэн амьдрахад үнэхээр хүнд болох нь. Юу гэсэн үг вэ? Нэг хэсэг нь зүгээр идэж ууж таргалаад мөнгөө үрэх газаргүй болж байхад иргэд ядуурч тартагтаа тулаад энэ улс орон яаж оршин тогтнох гээд байгаам бэ? Тэр хулгайч баячуудынхаа татварыг эхлээд нэм.
2017-02-22
зочин:
Хулгайч луйварчин оффошорчдын идэж ууж хадгалсан эдийн засгийг нийлж унагаасан хариуцалгыг энгийн иргэн татвар төлөгчид нуруундаа үүрч ядуурах ёсгүй.Эхлээд идсэн уусан шамшигдуулсан эрх баригчидтай хариуцлага тооцочхоод иргэдийнхээ орлого татварлуу ханд Шудрага бус байдал дэндүү газар авлаа Иргэд ийм байдлыг тэвчих тэсвэр барагдаж тэмцэлд босход бэлэн байгаа шүү.
2017-02-22
зочин:
Хулгайч луйварчин оффошорчдын идэж ууж хадгалсан эдийн засгийг нийлж унагаасан хариуцалгыг энгийн иргэн татвар төлөгчид нуруундаа үүрч ядуурах ёсгүй.Эхлээд идсэн уусан шамшигдуулсан эрх баригчидтай хариуцлага тооцочхоод иргэдийнхээ орлого татварлуу ханд Шудрага бус байдал дэндүү газар авлаа Иргэд ийм байдлыг тэвчих тэсвэр барагдаж тэмцэлд босход бэлэн байгаа шүү.
2017-02-22
Zochin:
MAN.n MANgaruud ard tumenee anduuraad basamjlaad bna daa oorsd.n idsen mongoo ard tumeneer hutslaadaa golognuud
2017-02-22
зочин:
төр өөрөөсөө танаж эхлээд ард түмэнлүүгээ ханд төрийн тасасаг машинуудаа хас дэд сайдгүй ажил шалихгүй агентлагаа татан буулга бялууны олон орон тоогоо байгасга үр дүнгүйгүй сүргээрээ гадаадад айлчилахаа цөөл ард түмэнээс сонгогдсон бол хуралдаа суу хий цалин битгий өг оффшорын чанга хууль гарга үр дүн муутай амлаалтын халамжаа зогсоож шаардлагатай ядарсан хүнд нь онож олго
2017-02-22
Зочин:
ЧОЙЖИЛСҮРЭНГ ХАЛААЧЭЭ М.ЭНХБОЛД ДАРГАА МАНамын НЭР ХҮНД,АМЛАЛТЫГ ОУВС_ийн НЭРИЙН ДОР НАВС УНАГАСАН.
2017-02-22
Зочин:
тэтгэвэр
2017-02-22