Ким Чен Намын хүү Малайзад иржээ
2017-02-22

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайз улсад бусдад хорлогдож амиа алдсан билээ.

 

“Уг хэргийн ард Пхеньян бий” хэмээн Малайз улсын эрх баригчид үзэж, тус улсад суугаа Элчин сайдаа эргүүлэн татаад байна.

 

Тэгвэл бусдад хорлогдож амиа алдсан Ким Чен Намын цогцсыг таних ажиллагаанд гэр бүлийнх нь гишүүн оролцохоор болсон талаар Куала Лампурын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Гэрчүүдийн мэдээлж буйгаар “Ким Чен Намын цогцсыг таних ажиллагаанд түүний хүү Ким Хан Соль Малайзад ирсэн”  гэжээ.

 

Ким Хан Солийн талаарх мэдээллийг албаныхан нууцалж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин