Баярын захидал солилцов
2017-02-22

Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг Армян Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд С.Манасарянтай Бээжин хотноо уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын ойн баярын захидлыг харилцан солилцож, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар ярилцав.

 

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Армян Улсын Гадаад харилцааны сайд Э.Налбандянд ирүүлсэн захидалдаа “…Уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид өргөжин дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна…“ гэж онцолсон бол Армяны Гадаад харилцааны сайд Э.Налбандян “…Бидний хамтын ажиллагааны үр дүнд хоёр талын хамтын ажиллагаа дараагийн шатанд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд илгээсэн захидалдаа дурджээ.

 

Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улстай 1992 оны 2 дугаар сарын 21-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ боловсрол, худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин