Ц.Мөнх-Оргил хөршүүдэд хийсэн айлчлалаа ингэж дүгнэлээ
2017-02-22

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр хөршид айлчлал хийгээд ирлээ. Тэрбээр Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 13-14-ний өдрүүдэд хойд хөршид айлчилсан. Мөн энэ сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

 

 

Тэгвэл Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил хоёр хөршид хийсэн айлчлалаа ийн дүгнэлээ. Тэрбээр 

 

"Өнгөрсөн хэд хоногт хоёр хөрштэйгээ шахуу хөтөлбөртэй хэлэлцээр хийлээ. Дэлхийн их гүрэн хөршүүдтэйгээ сайн хөршийн харилцаатай байгаа нь манай улсын давуу тал. Айлчлал маш амжилттай, найрсаг уур амьсгалд болж өнгөрлөө. Манай ЗГ-ын сонголтыг хүндэтгэн үзэж бидэнд үүсээд байгаа санхүүгийн хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх, ОУВС болон бусад түншлэгч орнуудаас зээл авах болсон нөхцлийг хөршүүд маань ойлгож байна. 


Манай улстай үл ойлголцох, эсрэг байр суурьтай нэгээхэн ч асуудал байхгүй гэдгээ харилцан хүлээн зөвшөөрч цаашид идэвхтэй хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ. 


Мөн манай улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, Үндэсний язгуур эрх ашгийг урьдын адил хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс бидэнд гаднаас учрах бэрхшээл, хардал сэрдэлгүй дотооддоо ойлголцож цаг зуурын энэ бэрхшээлийг богино хугацаанд даван туулах зорилт үлдлээ" гэсэн байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
энэ бат хүү өөрийн шар сайт даа зориулаад бичив шив, уул нь олон хүн унших бол уу, цаг алагч
2017-02-22
tui mai shu:
ITGEJ T1TEV DEE .SUULIIN 200 JILUIN TUUHIIG HARAARAI DA TENDEESEE NEG GRAPIK GARGAAD HAR DAA TERIIGEE UNUU TSAGIIN UH GURNUUDIIN TUREMGIILELTEI ZEREGTSUULEED HAR DAA . BI L BAISAN BOL KIM CHEN UN TAI GALZUU HOLBOOTON BOLOOD BUH DELHIITEI ALALTSAJ BGAD ULMII DOROO UNDUR NAMGUI BUGDII NI HEVTUULEH BAISIIM MUNHORGIL YUGAA MDHEV DEE
2017-02-22
Зочин:
IZ uyy
2017-02-22
Irgen:
Sain baina.
2017-02-22