Сая хүүхэд амиа алдах эрсдэлтэй байна
2017-02-22

НҮБ-ын Хүүхдийн сангаас “Нигер, Сомали, Өмнөд Судан болон Йемен улсад сая хүүхэд амиа алдах эрсдэлэй байна” гэж мэдээлсэн талаар “NHK” агентлаг уламжлав.

 

Эдгээр орнуудад улстөрийн тогтворгүй байдал, террорист бүлэглэлүүдээс болж ажилгүйдэл нэмэгдэж, өлсгөлөн газар авчээ. Зөвхөн дээр дурьдаад буй дөрвөн улсад 1.4 сая хүүхэд хүнсний дутагдалд орж, амиа алдаж магадгүй байгаа гэнэ.

 

Хүүхдийн сан нэр нь дурьдагдаад буй улсуудад тусламж үзүүлэхийг олон улсаас хүсч “Таны хичээл зүтгэл нэг хүүхдийн амийг аварч, гэрэлт ирээдүйг бэлэглэх болно” гэх уриалгыг гаргажээ.  Мөн тус сан олон сангуудаас эдийн засгийн тусламж хүссэн байна.

 

Нигерийн “Боко Харам” бүлэглэлээс бол тус улсын зүүн хэсэгт амьдарч буй 450 мянган хүүхэд хүнсний дутагдалд орсон бол Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн террорист үйл ажиллагаанаас болж өдөрт хамгийн багадаа 10-20 хүүхэд амиа алдаж байгаа гэв.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин