Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд дундаж наслалтаараа тэргүүллээ
2017-02-22

 

Өмнөд Солонгосын эмэгтэйчүүд дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Тус улсын эмэгтэйчүүдийн дундаж наслалт 90 болсон нь ДЭМБ-ын судалгаанаас харагджээ.

 

“2030 он гэхэд дэлхийн ихэнх орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насны зөрүү хэт холдож эхлэх болно” хэмээн тус байгууллагаас мэдээлэв.  Эрдэмтдийн үзэж байгаагаар аливаа орны иргэдийн дундаж наслалт өсөх тусам тэтгэвэр, нийгмийн халамжийн бодлого хүндээр тусах болно гэжээ.

 

“Өмнөд Солонгос амьдрахад хамгийн таатай улс орон болж байна. Тус улсад боловсролын тэгш хуваарилалт, хоол хүнсний дутагдалгүй байдал, хууль эрх зүйн эрх тэгш байдал, хүмүүсийн хөгжлийн индекс өндөр учир үүнийг дагаад дундаж наслалт өссөн байна” хэмээн ДЭМБ-ийн мэргэжилтэн ярьсан байна.

 

Харин удаах байранд Япон, Австрали, Канад, Чили, Их Британи, АНУ оржээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин