Олон улсын тэмцээн зохион байгуулах хөрөнгийг шийдлээ
2017-02-22

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах асуудлыг танилцуулав. 

 

 

Энэ онд манай улсад чөлөөт бөх, шатар, бокс, волейбол, бадминтон, софт теннис, аэробикийн олон улсын тэмцээн болно. Мөн хүүхдийн спортын олон улс, Ази, Зүүн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, насанд хүрэгчдийн тэмцээнийг зохион байгуулах юм. 

 

Олон улсын чанартай энэхүү тэмцээнүүдийг зохион байгуулахад улсын төсвөөс 806 сая төгрөг зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин