Жүдочид Германыг зорилоо
2017-02-22

 

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг "Дюссельдорф Гран при-2017" тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд болно. Тэмцээнд оролцох манай улсын жүдочид өнөөдөр Герман улсыг зорилоо.

 

Тэмцээнд нийт 52 орны эрэгтэй 224, эмэгтэй 156, нийт 380 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас уг тэмцээнд:

 

  • Эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, Д.Амартүвшин,

 

  • 66-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх,

 

  • 73 кг-д С.Баяртүвшин,

 

  • 81-д Б.Алтансүх, Б.Гаажадамба,

 

  • 90-д Б.Бат-Эрдэнэ нар өрсөлдөх юм.

 

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Гэрэлмаа, 52-т Ч.Аззаяа, 57-д Риошийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа болон Л.Энхрийлэн нар өрсөлдөнө.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болдбаатар төмөрхүлэг сумъяа нар медаль авах боломжтой. Бүгдэнд нь амжилт хүсье
2017-02-22
Зочин:
ТӨМӨР ХҮЛЭГ ГЭЖ ТОЛГОЙ АЖИЛЛДАГГҮЙ ДУРАКЫН ОРОНД ӨӨР ЗАЛУУ ЯВУУЛМААР ЮМ АА
2017-02-22