Бичин жилийн шилдэг бөхөөр Р.Пүрэвдагвыг нэрлэжээ
2017-02-22

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын үндэсний бөхийн холбооноос сар шинийн баярын өмнө улс аймгийн алдар цолтой шлдэг найман бөхийг шалгаруулж, олон нийтэд зарладаг уламжлалтай. Бичин жилийн шилдэг бөхийн чансааг Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүлжээ.

 

“Муу нүүрт” хэмээх гал бичин жилийн сар шинийн баярын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанаас өнөө жилийн цагаан сарын барилдаан хүртэл хугацаанд өрнөсөн 25 барилдааны үзүүлэлтээр бичин жилийн шилдэг бөхчүүдийг шалгаруулсан байна.

 

Жагсаалтын эхэнд  Улсын  арслан Р.Пүрэвдагва бичигдсэн байна. Тэрбээр Үндэсний их баяр наадмын барилдаанд үзүүрлэж, Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн билээ.

 

Шилдэг найман бөхөд улсын заан Б.Пүрэвсайхан, улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномпорж, улсын гарьд Б.Гончигдамба,  улсын начин Э.Даш, улсын харцага Т.Баасанхүү, улсын арслан Н.Батсуурь  нар нэрлэгджээ. Харин аймгийн цолтнуудаас хурц арслан Б.Эрдэнэхүү тэргүүлж, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, М.Бадарч, Н.Золбоо, Б.Бат-Эрдэнэ, О.Гантулга, Ш.Пүрэвгарьд нар шилдэг наймд багтсан байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин