“Ирвэс” клубын баг дэд байр эзэллээ
2017-02-22

 

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын “Ирвэс” клубын баг “Байлдааны самбо”-ын Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дэд байр эзэллээ.

 

“Ирвэс” клубын тамирчдаас эрэгтэйчүүдийн 74 кг-д цагдаагийн ахмад Т.Отгонзаяа, 82 кг-ын жинд цагдаагийн дэслэгч Ц.Нарантогтох нар аваргалж, -100 кг-д цагдаагийн ахлах дэслэгч Ш.Арвинбаяр мөнгөн медаль, 68 кг-ын жинд цагдаагийн дэслэгч Ж.Баттулга хүрэл медаль хүртсэн юм.

 

Мөн цагдаагийн ахмад Т.Отгонзаяа Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер цолоор шагнууллаа. 

 

УАШТ-нд амжилттай оролцсон “Ирвэс” клубын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

 

  • Цагдаагийн дэслэгч Ж.Баттулга /68 кг-хүрэл/

 

  • Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа /74 кг-алт/

 

  • Цагдаагийн дэд ахлагч Э.Даваажаргал /74 кг/

 

  • Цагдаагийн дэслэгч Ц.Нарантогтох /82 кг-алт/

 

  • Цагдаагийн дэслэгч Г.Ганбат /82 кг/

 

  • Цагдаагийн ахмад Э.Энхбаяр /90 кг/

 

  • Цагдаагийн ахлах дэслэгч А.Даваадалай /90 кг/

 

  • Цагдаагийн ахлах дэслэгч Ш.Арвинбаяр /-100 кг-мөнгө/

 

  • Цагдаагийн ахлагч Т.Алтангэрэл /-100 кг/

 

  • Цагдаагийн дэд ахлагч П.Дашпэлжээ /-100 кг/

 

 

Багийн дасгалжуулагчаар цагдаагийн хошууч М.Баттүшиг ажиллажээ. “Ирвэс” клубын баг тамирчид 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгө, 2015, 2016 онд алтан медаль хүртэж байсан юм. Самбо болон Байлдааны самбо бөхийн 2017 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон билээ.

Shuud.mn
Сонин хачин