Эхлээд зардлаа танаарай, эрх баригчид аа
2017-02-23

 

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд 8 төрлийн татвар нэмэхээр болсноо Сангийн сайд хэвлэл мэдээллээр дамжуулан уламжлаад байгаа. Үүнд, Хүн амын орлогын албан татвар, НДШ-ийг нэмэгдүүлнэ. Шатахууны импортын Онцгой албан татварыг үе шаттай нэмж, Хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувь руу шилжүүлнэ гээд татвар төлөгчдийн  халааснаас  төсвийн орлогыг нэмэгдүүлэх бодлого барьжээ.

 

Харин төсвийн зардлыг танаж, орлого бүрдүүлэх талаар уг хөтөбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний саналд ганц ч үг үсэг дурдагдаагүй байна лээ. Эдийн засгийн хүндрэлтэй энэ жилүүдэд иргэд төр, засгаасаа цалин нэм гэж шаардахгүй, бор зүрхээрээ амьдралаа залгуулж яваа. Тэдний нуруун дээр төрдөө татвар төлөхөөс гадна хэрэглээний зээлээс эхлээд орон сууцны зээлээ хугацаанд нь  нь төлөх асуудал олон. Тэр дундаа төрийн халамжнаас гадуур,  цалингаас цалингийн хооронд амьдардаг нийгмийн дундаж давхрагынхан татвар төлөгчдийн дийлэнх массыг эзэлдэг. Гэтэл ирэх өдрүүдэд татвар нэмэгдвэл авдаг цалин багасаж, татаас ихсэж, хэрэглээний үнэ ч өсөх дүр зураг ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихтэй зэрэгцээд харагдаж байна. Монгол Улсыг олон төсвөө нэгтгэж, мөнгөний бодлогоо хяна гэдэг ОУВС-гийн зөвлөгөө уг нь зөв. ОУВС-гийнхан Монгол Улсын нөхцөл байдлыг харгалзан үзээд эргэн төлөх чадамжтай гэж тооцон ирэх жилүүдэд нийтдээ 5.5 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор болж байгаа биз. Үүнээс 440 сая ам.долларыг ОУВС, үлдсэнийг нь донор орнуудаас авна.

 

Мэдээж өгөх хүн гэдийж авах хүн бөхийдөг. Манайхан энэ хэмжээний зээлийн эх үүсвэрийг авахын тулд эдийн засгийн нөхцөл байдлыг ямар байгааг сайтар учирлаж, магадгүй өнөөгийн байгаагаас дордуулж тайлбарласан хэтрүүлэг байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ төсвийн орлогыг бүрдүүлэх, тэр дундаа 8 төрлийн татвар нэмэх асуудал улстөрчид, эдийн засагчдын дунд хардлага дагуулж байна.

 

Учир нь ОУВС хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг улс орнуудад олгохдоо болзол тулгадгаас хэзээ ч хэлэлцээр хийж, шаардлага тавьдаггүй гэж эдийн засагчид ярьж байна. Засгийн газар төсвийн орлогоо нэмэгдүүлэх бодлого барьж байгаа нь зайлшгүй. Өнгөрсөн онд төсөв хэлэлцэхэд   орлогоо нэмэгдүүлэхийн тулд иргэдийн халааснаас татахаар байсныг парламентчид дэмжээгүй. Харин ОУВС-тай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөр Засгийн газрыг хүслээ биелүүлэхэд дахин боломж олгосон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л өнгөрсөн онд ярьж байсан зүйлээ хэрэгжүүлэхээр 8 төрлийн татварыг нэмэгдүүүлэх шаардлага тавьсан хэмээн мэлзээд сууж байх талтай гэх хардлага олон нийтийн дунд байна.

 

Уг нь төсвийн зардлаа танавал тэрбум тэрбумаараа орлого нэмэгдэх л юм билээ.   УИХ дахь сөрөг хүчний зүгээс  татвар нэмэх бус төсвийн зардлыг бууруулах санал тавихаар шийдсэн байна лээ. Тэд “Засгийн газар эдийн засаг хүндэрсэн үед татвар нэмж байгаа нь байдлыг улам бүр дордуулж байна.  Зардлыг танах тал дээр ямар нэг арга хэмжээ аваагүй байна. Төрийн албан хаагчдын тоог 15 хувиар танахад ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөг хэмнэнэ. Төрийн албаны зардлыг 5 хувиар танахад 450 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Үүнийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм. ОУВС эдийн засгийг хумьж, хөгжлийг удаашруулсан зүйлийг санал болгож байна” гэсэн байр суурьтай байна лээ.

 

Сөрөг хүчний саналыг парламентаар дэмжих эсэх нь УИХ дахь МАН-ын бүлгийн байр сууринаас ихээхэн хамаарна. Цагаан сарын дараагаар УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2017 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөл үүссэн.

 

Гэхдээ орлогоо нэмэгдүүлэхдээ татвар нэмэгдүүлэх үү, зардлаа танах уу гэдэг нь  УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээс хамаарна. Эрх баригчид сөрөг хүчнийхээ тавьсан санал, шаардлагыг тэр бүр хүлээж аваад байдаггүй. Засгийн газраас ОУВС-гийн хэлэлцээрийн явцын талаар МАН-ын бүлэг мэдээлэл сонсож чиглэл өгч байсан.  Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “төсвийн орлогыг татвар нэмэхгүйгээр зохицуулах боломж бий юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Монгол эдийн засаг өсөлттэй байхдаа төр, засаг иргэн, аж ахуйн нэгжээ дэмжиж байсан. Одоо бид эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байна” хэмээн хээвнэг хариулж байна лээ. Энэ нь  цаагуураа одоо “та нар төр, засгаа бодолцох болсон” гэдэгтэй агаар нэгэн. Тэгвэл иргэд, бизнес эрхлэгчдийн татварын мөнгөн дээр төр тогтсоор ирснийг эргэж сануулштай.

 

 Ер нь  МАН-ын бүлгийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх засаглал үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тиймээс татвар нэмэх нь МАН-ын бодлого. Харин олон нийтийн эсэргүүцлийг харгалзаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэрэндээ сэв суулгахгүйн тулд шийдвэрээсээ ухарч магадгүй юм.  Тэгээд ч төсвийн орлого нэмэгдүүлэх бол татвар нэмэх гэж яаралгүй, зардлаа танаж, өөрсдөөсөө эхлээрэй, эрх баригчид аа. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
МАН Ы ХУЛГАЙЧУУДЫГ БҮРМӨСӨН ЗАЙЛУУЛЧИХВАЛ БҮХ ЗҮЙЛ ОК БОЛОХ ГЭЭД БАЙНА.
2017-02-24
ЗОЧИН:
ӨТӨӨГҮЙ ТОЛГОЙГОО БЭЛДСЭН ЮМ УУ. БҮР ТОЛГОЙГҮЙ БОЛ ТҮҮНЭЭС ДОР ГЭДГИЙГ САНААРАЙ
2017-02-24
ЗОЧИН:
АРД ТҮМЭН СЭРСЭН БАЙГАА ОДОО ЯАЖ ХЭРХЭН ГЭДЭГ Л БАЙНА.
2017-02-24
zochin:
tur barij baigaa erhemuu ulsiin hurungu shamshiduulshaa bolj,tansag hereglee zugaa tsengel gadaad teneltee bagasgaj deg said metiin oron toogoo hasaj eldev iluu zardalaa tanaj zardalaa hemneh bodlogo yavuulj ard tumnii halaas uhahaa bolison deer biz dee
2017-02-23
Номхон тэмээ:
МАН ыхаан...........Дэдүүд , зөвлөхүүд , туслахууд , ахлахууд нэртэй хоолны савнуудаа зайлуулахгуй бол МАН их л юм сонсоно доо, эдийн засгаа сэргээж чадахгүй байвал өлсч , ядарсан хүмүүс зүгээр суухгүй Засгийн буруу бодлогыг эсэргүүцэнэ , тэгээд сүүлдээ юу л болох бол???
2017-02-23
Зочин:
Зардлаа танах тэмцэлд нэгдэнээ
2017-02-23
зочин зардалаа МАНхасвал 20онд бүгд шоронд орцгоо:
коммунинстууд хасж чадахгүй.өлсгөлөн авгай нар олон бий
2017-02-23
Монгол:
Татвар нэмэх нь их аюултай татвар төлж бгаа цөөхөн аж ахуйн нэгжүүд дампуурна,хэнээсээ татвар авах юм. Төриин албан хаагчдаа 30 хүртэл хал. Зардалаа 20 хас . Үүнээс өөр сонголт байхгүй шүү.!!
2017-02-23
Icheechee:
Ene 2 maanag um negiigee erenhiilegch bolgoh sanaatai mongo taraahaa boli darga naraa tsoolsnii daraa tatvar nemeh heregtei shuudee eruul humuus l um bol jiriin irgediin amidraliig hundruuleh shiidver gargachaad AHaas bolloo gej heleed erenhiilegch bolno geed moroodood bh chini eruul hunii zan bish
2017-02-23
зөв:
Яаж ч бодсон асуудлыг хурдан шийдэе гэж байгаа бол зардлаа танах ёстой. Өрөнд баригдсан монголд шүүгч 3-6 сая төгрөгөөр цалинжиж болохгүй. Арай дэндсэн тансаглал. Цаана чинь ард түмэн ядуурлын ангал руу өргөн эгнээгээр орж байна. Адаглаад л том машин унахаа болих хэрэгтэй. Сайд ч өөрийн машинаараа ажилдаа явахад болно. Ямар эдийн засаг байна, тийм хангамж байх ёстой
2017-02-23
хэхэ:
монголчууд нийгэмшиж чадахгүй бол хохь нь эрхийнхээ төлөө тэмцэж сур даа ҮҮ МОНГОЛЧУУДАА
2017-02-23
ЗОЧИН:
МАН Ы ХУЛГАЙЧУУДЫГ БҮРМӨСӨН ЗАЙЛУУЛЧИХВАЛ БҮХ ЗҮЙЛ ОК БОЛОХ ГЭЭД БАЙНА.
Зочин:
ТАТВАРЫН МАНЫ ШОРОНЖСОН БОДЛОГО
2017-02-23
Зочин:
ТАТВАРЫН МАНЫ ШОРОНЖСОН БОДЛОГО
2017-02-23
ард:
Лам ирвэл мааньтай, данжаад ирвэл өртэй
2017-02-23
Зочин:
ЗОЧИНы үгийг засаг сонс. Яам бүрийг 50-60 хүнтэй болгоход л болно. Миний мэдэх түшмэлүүд л лав ажил гайгүй гээл архидаад байх юм байна. Тэндээс зарлагаа багасга.
2017-02-23
Nam bus irgen:
Ded said gedeg belgiin alban tushaalaa bolioch. Avilgalchid alban tushaalin naimaachid chadahgui l dee.
2017-02-23
Tom:
MGL iiiiiiin 2 tom darga uuuuuuuuu? Sailuuuuuuuuul
2017-02-23
Yaaaaaanaaa:
Ene 2 iiiig shit!!!!!
2017-02-23
Zochin:
Yasan idej uuj hanadaggui luivarchid ve. MAN-iinhan namgumhen idegchid. Harahaas oi gutaj bna. Ard tumnii harmaa segsersen novshnuud!!!!!!!!!!
2017-02-23
зөв:
ТӨСӨВийн зардлыг хэмнэх бодлого явуулах ёстой. Адаглаад ядуу монголд ахадсан 3-6 сая төгрөгийн цалинтай шүүгч нарын цалинг албан хаагчтай ижил болгох ёстой. Өндөр настны хишиг ч ард түмэнд хэрэггүй дээ
2017-02-23
зочин:
ард түмний нуруунд ачаа үүрүүлэхээ болимоор юмаа. өөрсдөө идэж ууж хувааж авчихаад одоо ядарсан ард түмнээ татвар нэрийн доор үнэхээр дарамтлах юмаа. арай л дэндүү юмаа. хэлэх ч муу үг олдохгүй бна.
2017-02-23
зочин:
ӨТСӨН ТОЛГОЙГОО ТАСАЛЖ ХАЯ.
2017-02-23
ЗОЧИН:
ӨТӨӨГҮЙ ТОЛГОЙГОО БЭЛДСЭН ЮМ УУ. БҮР ТОЛГОЙГҮЙ БОЛ ТҮҮНЭЭС ДОР ГЭДГИЙГ САНААРАЙ
Зочин:
ЗГ-г 10 яамтай дэд сайдгүй том том жип машингүй болгохын төлөө тэмцэцгээе ард түмээн сэрээ сэр
2017-02-23
Зочин:
Зардлаа танах тэмцэлд нэгдэнээ
Зочин:
ЗГ-г 10 яамтай дэд сайдгүй том том жип машингүй болгохын төлөө тэмцэцгээе ард түмээн сэрээ сэр
2017-02-23
ЗОЧИН:
АРД ТҮМЭН СЭРСЭН БАЙГАА ОДОО ЯАЖ ХЭРХЭН ГЭДЭГ Л БАЙНА.
zochin:
yu hiij buteesen gej ta nar iluu erh ymba edelj bgaa yum be batboldiin jargaltai ulaanbaatar haana bna hiisen zuilee ergeed hardaa oorsdoo baachihaad bogsoo busdaar archuuldagaa bolih tsag bolson nam gej yg hen yum be yu yum be zavshih daramtlah bolohoor hiij boldog hariutslaga huleeh bolohoor olddoggui odoo boli ta nar ali ch nam hereggui 100 ymaand 60 uhna gegcheer ta nariin hereg algadaa eronhiilogchiin zasaglaltai boloh heregtei
2017-02-23
zochin:
uneheer ehleed zardlaa tanah yum l bol ard tumnii nuruund hamag achaagaa uuruulehee bolimoor baina ter tusmaa hun amiin orlogiin alban tatvar 20 nemeh asuudlaa bolimoor baina!!!
2017-02-23
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-02-23
Нэргүй:
Төсвийн данхайсан том бүтцийг үгүй хийж байж хямарлаас гарна. Өнөөдөр мэргэжлийн гэх бүх хүнийг халаад мэргэжлийн бус нөхдүүд томилогдож байна. Жишээ нь Байгаль орчны яам өнөөдөр 150 гаруй ажилтантай гэж бодий үүний яг өнөөдөр ажил хийдэг мэргэжлийн гэх хүн 10 хүрэхгүй хувь байна. Тэгэхээр 150 хүнийг - 50 хүн болгон цөөрүүлэх боломж байна. Яаж гэж үү??? маш амархан бүх тусгай зөвшөөрлийг нэг цонхны ЦАХИМ системд оруулах - цахим систем дээр үсрээл 10 хүн бодлого шийдвэр дээр - 40 хүн ингээл болоо. Харин тусгай зөвшөөрлийг ТББ, бусад газарлуу шилжүүлбэл харин ч эсэргээрээ яам нь хяналтаа алдах аюултай шүү !!!!!!!!! 100 хүний цалин дунджаар сарын 600,000 х 12 сар х 100 хүн = 720 000 000 төгрөг хэмнэгдэж байна даа. Мөн дээрээс нь энэ дэд сайд-туслах-жолоочуудаар ер нь яадаг байна аа тооцоог муухараар хийгээд үзий нэг яамны дэд сайд сарын доод тал 1,0 сая х 12 сар = 12,0 сая, - бензин тос сард 150 мянга х 12 сар =1,8 сая
2017-02-23
ЗОЧИН:
ЭМЧ БАГШ НАРЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭГЭЭД БУСАД БҮХ АЛБАН ХААГЧИДЫГ 50 ХУВЬ ЦОМХТГОХ ХЭРЭГТЭЙ. 2016 ОНЫ 9 САРААС ХОЙШХИ ИХ ХУРЛЫН 44 ГИШҮҮНИЙ ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ 51 ТЭРБУМ ГЭСЭН ДҮН ГАРСАН БАЙНА.
2017-02-23
Зочин:
ene huviin hevshlii neg huii hiideg ajliig toriin 3 alban haagch huvaagaad hiigeed bga uuniig l bolchih, ene buh shatnii heltsiin darga nariig mashin unuulahaa l bolchih zovhon uuniig bolihod 15.000 mayngan jolooch, 15.000 mashinii benzin, tuuntei holbootoi zardluud 45 terbum togrog hemnene shuu dee. Mon tuunchlen mash danhar butets gazruudiig oron toog hemnehed 450 terbum togrog hemnej bolj bna shuu dee
2017-02-23
Нэргүй:
Төсвийн данхайсан том бүтцийг үгүй хийх гэхээр нам нь сонгуульд ялчаад байдаг нөхдүүдийг ажилгүй гээд гаргачихаар дараагийн сонгууль сонгууль биш болчих гээд байдаг яах учраа олохгүй байх шиг байна л даа. Нэгэн жишээ татий - Байгаль орчны яам өнөөдөр 150 гаруй ажилтантай гэж бодий үүний яг өнөөдөр ажил хийдэг мэргэжлийн гэх хүн 10 хүрэхгүй хувь байна. Тэгэхээр 150 хүнийг - 50 хүн болгон цөөрүүлэх боломж байна. Яаж гэж үү??? маш амархан бүх тусгай зөвшөөрлийг нэг цонхны ЦАХИМ системд оруулах - цахим систем дээр үсрээл 10 хүн бодлого шийдвэр дээр - 40 хүн ингээл болоо. Харин тусгай зөвшөөрлийг ТББ, бусад газарлуу шилжүүлбэл харин ч эсэргээрээ яам нь хяналтаа алдах аюултай шүү !!!!!!!!! 100 хүний цалин дунджаар сарын 600,000 х 12 сар х 100 хүн = 720 000 000 төгрөг хэмнэгдэж байна даа. Мөн дээрээс нь энэ дэд сайд-туслах-жолоочуудаар ер нь яадаг байна аа тооцоог муухараар хийгээд үзий нэг яамны дэд сайд сарын доод тал 1,0 сая х 12 сар = 12,0 сая, - бензин тос сард 150 мянга х 12 сар =1,8 с
2017-02-23
Зочин:
Хэрэггүй олон байгууддагаа татан буулгаад ажилтайг нь үлдээхэд л маш их зардал хэмнэнэ. Ж нь МХЕГ, ШӨХТГ, ХААШУОлолтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төв, Хүрээлэнгүүд, хувийн аж ахуйн нэгжээс дор ажилладаг лабораториуд, Сангууд гэх мэт.
2017-02-23