Сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан өнөөдөр болно
2017-02-23

Гэрэл зургийг MPA.mn

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өнөөдөр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ.

 

Харин маргааш аймаг, цэргийн цолтой 256, 25-нд өсвөр, нийтийн Монгол бөхийн барилдаан болно. Ийнхүү 26-нд цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан болох юм.

 

ЦАГААН САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ

 

    Энэ сарын 23 – сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаан – 3000 төгрөг

 

    Энэ сарын 24 – аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан – 5000 төгрөг

 

    Энэ сарын 25 – Өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан – 1000 төгрөг

 

    Энэ сарын 26 – Улс, аймгийн алдар цолтой бөхийн барилдаан – 20-25000 төгрөг.

Shuud.mn
Сонин хачин