Оргодол, цагдаа хоёрын хэн нь “Эзэгнэгч” вэ
2017-02-23

 

“Удирдагч” “Нар ойрхон жаргадаг”, “Анирлагч”, “Нүдэн сондор” зэрэг уран сайхны кино, “Чонын алтан шагай” ,”Нар гарнаа аз жаргал минь” олон ангит киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан авьяаслаг найруулагч Д.Энхбаатарын ээлжит уран бүтээл “Эзэгнэгч" адал явдалт уран сайхны кино хоёрдугаар сарын 24 нөөс бүх кино театруудаар гарч эхлэх нь ээ.

 

Уг киноны гол дүрүүдийг жүжигчин О.Долгор/ МУСТА/,Б.Анхбаяр/ МУСТА/,Ө.Мөнгөнтулга/ МУСТА/,Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд У.Батбаатар /МУГЖ/,Б.Эрдэнэцэцэг/ МУСТА/,А.Адилцэцэг/МУСТА/,Б.Дүүрэнболд,Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон  олон жүжигчид оролцон тогложээ.

 

 

Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явна. Гэвч тэрний зам бэрхшээл, саадаар дүүрэн байлаа. Замын машинд дайгдсан нь хувь заяаны тэнхлэгийг буруу тийш эргүүлж орхино.  Шоронгийн оргодол Занзага тэдний хувь заяаг хааш нь залахыг “Эзэгнэгч” уран сайхны киноноос үзээрэй.

 

“Эзэгнэгч” уран сайхны кино энэ сарын 24-нд “Тэнгис кино театрт 17:00 цагт, “Өргөө 3” буюу IMAX-т 19:00 цагт тус тус нээлтээ хийнэ.

 

Г.Тэгшсүрэн

...
Shuud.mn
Сонин хачин