Оны шилдгээр “Тэнэгэр их тал” дууг тодруулав
2017-02-24

 

"Морин хуур" наадам 30 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Наадмын гала тоглолт өчигдөр /2017.02.23/ Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ шалгаруулав.

 

Оны  шилдэг дуугаар “Тэнэгэр их тал” дууг тодруулж, Гранпри шагналыг хүртээв. Энэхүү уран бүтээлийн шүлгийг яруу найрагч Нямбуугийн Баянмөнхийн бичиж,  хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр аялгууг нь хөглөж, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр олны хүртээл болгосон.

 

Харин нэгдүгээр байранд хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын хөгжим, яруу найрагч Х.Чилаажавын шүлэг “Гэгээн нутаг” дуу шалгарсан байна. Энэ дууг МУГЖ,  дуучин У.Далантай дуулж, олны сонорт хүргэсэн билээ.

 

Хоёрдугаар байранд хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн ая, яруу найрагч Ч.Нандинцэцэгийн шүлэг “Аавтай орчлон” дуу, гуравдугаар байрын шагналыг хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын ая, яруу найрагч Б.Цэрмаагийн шүлэг “Ийм л сайхан” дуу тус тус хүртлээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин