Ким Чен Намыг химийн бодисоор хордуулжээ
2017-02-24

Хойд Солонгосын иргэн Ким Чен Намыг химийн хортой бодисоор хордуулан хөнөөсөн болохыг тогтоожээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Намыг хөнөөх зорилгоор хэсэг иргэнийг олон сарын турш тусгай сургалтад хамруулсан хэмээн Малайзын Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Ким Чен Нам  2011 онд эх орноосоо гарсанаас хойш нэг газар тогтвор суурьшилтай амьдраагүй бөгөөд  аюулгүй байдлын үүднээс жилдээ 7-10 удаа амьдарч буй газраа өөрчилдөг байсан талаар Өмнөд Солонгосын Тагнуулын байгууллага саяхан мэдэгдсэн юм. Гэхдээ Ким Чен Нам сүүлийн хэдэн жил БНХАУ-ын Макао хотноо нуугдан амьдарч байжээ.Түүнийг байнга мөрдөж, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хөнөөхийг завдсан аж.

 

Тэрээр энэ сарын эхээр Малайзын нийслэл Куала Лампур хотноо ирсэн байна. Ким Чен Нам энэ сарын 13-нд Макао буцахаар нисэх буудалд ирэх үед нэгэн эмэгтэй түүнийг амыг алчуураар хааж улмаар хэргийн газраас зугтаасан юм. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гол сэжигтэн болох эмэгтэй болон түүний хамсаатан гэгдэх гурван этгээдийг баривчлан, өнөөг хүртэл байцаалт авч байна. Эмэгтэй удирдагчийн ахыг хэрхэн хордуулж буй үеийн хяналтын камерийн бичлэг ил болоод байгаа юм. Уг хэргийн дараа Малайзын албаныхан Ким Чен Намын цогцост задлан шинжилгээ хийж, тэрээр ямар шалтгаанаар амиа алдсан болохыг тодруулахаар ажиллаж буй билээ.

 

Тэгвэл Ким Чен Намыг зүгээр ч хороор хордуулаагүй болохыг Малайзын талаас мэдээлэв. Түүнийг “VX” гэх химийн хортой бодисоор хордуулсан байна. Уг хор шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, хормын төдийд үхэлд хүргэдэг аж. Ким Чен Нам хорлогдсоноос хэдхэн минутын дараа ухаан алдаж, 30-50 минутын дараа амиа алдсан болохыг тогтоогоод байна.

 

НҮБ үй олноор хөнөөх зэвсэг гэх ангилалд уг “VX” химийн бодисыг багтаасан юм. Уг бодис хүмүүсийг хормын төдийд үхэлд хүргэдэг бөгөөд нэн аюултай химийн зэвсэг аж. Энэхүү бодисоор амьсгалахад л амьсгал боогдож, ухаан балартдаг байна. Задлан шинжилгээгээр Ким Чен Намын нүд орчмоос уг аюултай химийн бодис олдсон аж.

 

“VX” химийн бодисыг гадуур борлуулдаггүй бөгөөд цөмийн зэвсэгтэй орнуудад байдаг аж. “Тиймээс энэхүү хэргийн ард Хойд Солонгос улс байгаа нь баталгаатай боллоо” хэмээн Малайзын эрх баригчид мэдээлэв. Хойд Солонгос уг мэдээллийг эрс үгүйсгэж, өчигдөр “Малайзад амиа алдсан гэгдээд буй Хойд Солонгосын иргэн Ким Чен Нам эсэх нь эргэлзээтэй” хэмээн мэдэгдсэн юм. Ким Чен Нам дипломат паспорттай байжээ.

 

“Дипломат паспорттай иргэнтэй холбоотой асуудлыг Пхеньян өөрөө бие даан шалгадаг. Харин Малайз бидэнтэй хамтран ажиллахаас татгалзан, дур мэдэн цогцост задлан шинжилгээ хийсэн. Хойд Солонгосын иргэний үхэлд биднийг буруутгах зорилгоор бидний шаардлагыг үл биелүүлсэн. Энэ бол хоёр улсын дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх шийдвэр” хэмээн Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлэв.

 

Пхеньян “Малайз бодит мэдээллийг санаатай гуйвуулж байна” гэж мэдээлжээ. Малайз Ким Чен Намын үхлийг Хойд Солонгос захиалсан хэмээн үзэж, тус улсад суугаа Элчин сайдаа эргүүлэн татсан юм. Одоогоор Хойд Солонгос Элчин сайдаа эргүүлэн татаагүй байна.

 

Малайзын Цагдаагийнхан Ким Чен Намын үхэлтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн Куала Лампур хотноо суугаа Хойд Солонгосын Элчин сайдын яамны нөлөө бүхий эрхмүүд болох Ким Ук, Хуон Кванг Сонг нарыг эрэн сурвалжиж эхэлжээ. Тэднийг уг хэргийг захиалсан хэмээн үзэж байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Малайзын цагдаа нар үнэхээр шудрага , шуурхай ажилладаг юм байна . Манай тушаатай цагдаа нар үлгэр жишээ авмаар юм байна даа .
2017-02-28
Zochin:
2 laa nas barsan yum bh daa. Medeellee zuw bicheechee.....
2017-02-27
Зочин:
JxhufhththvkoqskzkskSysfssvdeyyejdhgfdsww qqqqwertgyjllliydeichythtt
2017-02-26
bla deegii gej deggvi shar bandi olon jil bantang:
deegii minii dvv ajlaa chaddag hvnd n ug duu.odoo bantandaj hanlaa shvv dee.amar amar gertee hari
2017-02-26
Зочин:
Ene saitad 1 hunii ner zuv bichih neg nas togyoochihgui chadvargui humuus ikh bna uur neg niitlell deer ni garchig ni 10 nas dotroo 10 sar gej bichsen bna
2017-02-25
Зочин:
Hahaha ,harin holij hutgaad alj ogchee naana chini
2017-02-25
Зочин:
Muu ajilsan geed nogoo nohduud chadraa bailguidee
2017-02-24
Zochin:
Hahaha yasan genee galzuu huniig setguulcheer avnaa gej
2017-02-24
Зочин:
Ээ хөөрхий. Ким Чен Ун бас чад хийчихээ юу? Тэгээд Малайзид задланд ордог нь яаж байгаа юм бэ?
2017-02-24
Зочин:
Hahaha ,harin holij hutgaad alj ogchee naana chini
he he:
Hoid solongost bsan bol shuud buuduulsaan
2017-02-24
xa xa xa:
Ким Чон Уны цогцост задоан шинжилгээ хийлээ гэж юу бичээд байнаа. Наад сэтгуулч нэр зуусэн тэнэгээ хееж явуул
2017-02-24
he he:
Hoid solongost bsan bol shuud buuduulsaan