Эмма Уатсон: Хайртай эцэг, эхийнхээ төлөө бүхнийг хийж чадна
2017-02-24

“Харри Потер” цувралын од Эмма Уатсоны сүүлд тоглосон “Beauty And The Beast” уран сайхны кино өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Жүжигчин бүсгүй нээлтийн ажиллагааны үеэр хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 


 
 

-Британийн нийслэл Лондон хотноо таны шинэхэн уран бүтээл нээлтээ хийлээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
 


Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Яг л дүүлэн нисч буй мэдрэмжийг авч байна. Их сэтгэл хөдөлсөн байгаа учир юу ярихаа сайн мэдэхгүй байна. Намайг уран бүтээлийнхээ голд дүрд тоглуулсан найруулагч болон хамтран ажилласан кино багтаа талархлаа илэрхийлмээр байна. Бид зураг авалт эхэлсэн цагаасаа нэг баг болцгоосон. Мартагдашгүй нэг жилийг бэлэглэсэн та бүхэндээ баярлалаа. Өнөөдөр миний бус та бүхний баяр юм. Бидний бүтээл амжилттай нээлтээ хийлээ.


 
-Гадаа их хүйтэн байна. Гэхдээ та хүйтнийг үл тоон даашинз өмссөн байна. Гайхалтай харагдаж буйг хэлэх нь зүйтэй байх?


 
-Ийм чухал үед ямар ч цаг агаартай байсан эмэгтэйлэг харагдах нь миний үүрэг гэж бодож байна. Би өнөөдөр нэг ажлаа дуусгасан. Хэдий кино зураг авалт дууссан ч би жаргалтай байна. Учир нь өнөөдөр олон хүн миний хийсэн ажлыг дүгнэх гэж байна.


 
-“Beauty And The Beast” кино бус хүүхэлдэйн кино. Мэдээж уг бүтээл дэлгэцийн бүтээл болно гэдгийг сонсоод олон багачууд баяссан байх?


 
-Тийм ээ. Баярласан хүмүүсийн нэг бол би. Учир нь би энэ бүтээлийн хүүхэлдэйн киног их олон удаа үзсэн. Их сэтгэл татам бүтээл. Харин кинонд нь тоглох болсон нь нэр төрийн хэрэг.


 
 

-Белла бол олон мянган охидын хувьд баатар охин. Тэр их ачлалтай. Аавыгаа аврахын тулд араатанд өөрийгөө даатгадаг. Нэг үгээр тэсвэрлэхийн аргагүй шоронд орохыг зөвшөөрдөг?


 
-Белла бид хоёр их адилхан. Би ч гэсэн гэр бүлийнхээ төлөө өөрийгөө золиослож чадах байх.  Хайртай эцэг, эхийнхээ төлөө бүхнийг хийж чадна.


 
-Та хоёр харагдах байдлаараа их төстэй. Хэрвээ Белла хүн байсан бол яг л тань шиг харагдах байсан байх?


 
-Киноны зураг авалт эхэлсэн цагаас л таниас сонссон үгийг олон хүнээс сонссон. Дүртэйгээ ижилхэн байна гэдэг гайхалтай.


 
-Хараагдсан ханхүүгийн дүрд Дан Стивенс тоглосон. Түүнтэй хамтран ажиллах ямар байв?


 
-Гайхалтай. Бид нэг нэгнээ их сайн ойлгодог. Түүнтэй хамтран ажиллах их сайхан байсан. Ирээдүйд олон уран бүтээлд хамтрах байх. Тэр өдрийг тэсэн ядан хүлээж байя.


 
-Зураг авалтын хамгийн хэцүү үеийн талаар дурсвал?


 
-Огт хөдлөхгүй бас ярихгүй эд хогшилтой харилцан ярьж буй дүрийг бүтээх амаргүй байлаа. Тэр хэсэг сайн болох нь зөвхөн чамтай шууд холбоотой гэхээр их дарамт мэдрэгддэг юм байна лээ.


 
 

-Гэхдээ та бол туршлагатай шүү дээ. “Харри Потер” цувралд энэнээс хэцүү үзэгдлийг их хийсэн?


 
-Тийм шүү. Нисдэг шүүр, луу гэх мэт. /инээв/

 

-Кино нээлтээ хийхээс өмнө Беллатай ижилхэн хүүхэлдэй худалдаанд гарсан. Харамсалтай нь энэ хүүхэлдэй худалдан авагчдаас их шүүмжлэл сонссон. Хэтэрхий царай муутай гээд л?


 
-Тийм гэж үү.  Хараахан тэр хүүхэлдэйг хараагүй байна. Харсан үедээ сэтгэгдлээ харамгүй хуваалцах болно.
 
 
 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин