Г.Ганбаярыг “Шударга журам” медалиар шагнав
2017-02-24

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбар бүртээ үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр төрийн дээд, одон медаль гардууллаа.

 

Өнгөрсөн нэгдүгээр сард галын аюул ослоос дөрвөн хүний эрдэнэт амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаярыг “Шударга журам” медалиар шагнав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбаяр нь 2017 оны нэгдүгээр сарын 24-ны өглөө 08.00 цагийн үед ажил руугаа явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14 дүгээр гудамжинд оршин суух иргэн Ц.Найманжингийн байшингийн үүдний хэсэгт гал гарч байгааг хараад хашааг нь даван орсон байна.  Байшинд байсан дөрвөн иргэнийг сэрээж галын аюулаас аврах үед хоёр хүн угаартсан байдалтай, нэг хүний мөр түлэгдсэн байжээ. Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр нь тус байшингаас иргэн Ц.Найманжин, Д.Алтанзул, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарын 35-40 насны дөрвөн хүнийг аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ENIIG HURELSUHIIN OROND TABI GISHUUDEE ESBEL BADRAL
2017-02-25
irgen:
Bayr xurgie.er xun
2017-02-24