Чихрийн шижинг дасгалаар эмчлэх арга
2017-02-27

Чихрийн шижинг дасгалаар эмчлэх аргаас "www.wikihow.com" сайт мэдээллээ.

 

 

Алхам №1

 

Hypyyгaa сандлын түшлэгт хүргэлгүй сандлын эрмэг дээр суугаад хөлийн хуруунуудаа  өргөнө. Дараа нь буцааж татна.

 

Алхам №2



Өсгийгөө шалан дээр тавиад өлмийгөө өргөх, өлмийгөө буулгаад өсгийгөө өргөх дасгалыг ээлжлэн хийнэ.

 

Алхам №3



Өсгийгөө шалан дээр тавиад өлмийгөө өргөнө. Дараа нь өлмийгөө тойрог маягаар эргүүлнэ.

 

Алхам №4



Өлмийгөө шалан дээр тавьж өсгийгөө өргөнө. Дараа нь өсгийгөө тойрог маягаар эргүүлнэ.

 

Алхам №5



Хөлөө жийгээд хөлийн хуруунуудаа хөлийн чигт дотогш татаж өгнө. Энэ маягаар ээлжилж хоёр хөлдөө хийнэ.

 

Алхам  №6

 

Хөлөө чигээр нь дээш өргөөд хөлийн хуруунуудаа дотогш татна. Дараа нь хөлөө тэр чигээр нь буулгана.

 

Алхам №7



Хоёр хөлөө зэрэг дээш өргөнө. Шагайн үеэр нугална, дараа нь тэнийлгэнэ.

 

Алхам №8



Хөлөө өргөөд шагайн үеэр тойруулж эргүүлнэ.

 

Алхам №9



Дэлгэж тавьсан сонингийн цаасыг хөлийнхөө хуруунуудаар хумиж авна. Дараа нь дахин хөлөө дэлгэж тавиад цаасыг ур. Хөлөөрөө сонинг эвхэх буюу сонингийн цаасны урагдсан хэсгийг хөлийнхөө хуруугаар чимхэж цуглуулна.

 

Алхам №10
 

Шат уруу түргэн авирч гap. Өдөр бур 30 минутаас нэг цаг нэлээд хурдтай алхаж яв. Явах зайгаа өдөр тутам сунга.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ийм зүйл хэрэггүй зүгээр л өндөр ууланд өгсөж уруудаад л болоо. Бүрэн эдгэрнэ. Энэ бол Нар зүүнээс гарна гэдэгтэй адил баталгаатай зүйл шүү.
2017-03-02