Улсын арслан Р.Пүрэвдагва өвдөг шороодов
2017-02-26

Гэрэл зургийг  MPA.mn

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдааны тавын даваа үргэлжилж байна.

 

Тавын даваанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Хөвсгөлийн хүчтэн дэвжээ, "Монос" группийн бөх Улсын харцага Ц.Содномдорж, Улсын харцага Т.Баасанхүү нар тунасан. Барилдаанд Улсын харцага Ц.Содномдорж давлаа.

 

Мөн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б. Гончигдамба, Архангай аймгийн Булган сумын харьяат Улсын арслан П.Пүрэвдагвыг давав.

 

Ийнхүү бөхийн тааварт дээгүүрт бичигдэж байсан Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нар тавын даваанд өвдөг шороодлоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин