Элгэн халуун сэтгэлт Монголчууд
2017-02-27

Дэлхийд ховорт тоологдох өв соёлын өлгий, элгэн халуун дотно сэтгэлт Монголчууд минь алд цэнхэр хадаг, амар мэндийн цацалтай цагаан сараа эхлүүллээ.

 

          

 

Улирч буй оны сайн сайхныг дуурсаж, гарч буй жилийн өнгийг онцолж азай буурлууд магнай тэнэгэр, ач үрсээ нэр бүртггэн үнэрлэж өнөр бүлээ шуугиулж суугаа. Айл өрх бүрт билэг дэмбэрэлийн  үгс хөгжих дор элгэн садны баяр эхэлж байна. Бичин жил өлзий буянаа өгсөн сайхан жил байлаа гэж их дээдэс онцоллоо. Сонгуультай, АСЕМ -тай энэ жилийн өнгө дэлхийд Монгол түмнийг өргөж харуулсан жил байсныг олноор сайшаан хүүрнэх биз.

 

Тахиа жил Монголчуудад сэргэн мандал, цог хийморь өгч байсан шастир түүх арвин их юм билээ. Онцолж хэлэх нь шаргачин Тахиа жилд Хар зүрхний Хөх нуурт Тэмүжинг Хамаг Монголын хаанд өргөмжлөн Чингис хаан хэмээн анх дуудсан нь хожмоо дэлхийд дуурсагдах Их Монгол улсын түүхийг эхлүүлсэн байдаг.

 

Амны билиг ашдын ерөөл "Шар тос" шиг хурсан Азийн Монголын цагаан сар эхэллээ...

Хилийн чанадад суугаа туурга тусгаар улсын минь 120 мянга гаруй  Монголчууд эх орныхоо зүг цайны дээж өргөж цагийн зөрүүг үл хайхран  баярын үгсээ  дайж байгаа. Сэтгэлээрээ тэд эх орондоо ирчихсэн сэрүүн тэнүүн Монголдоо золгохсон гэж санааширч суугаа. Хилийн чанад дах элгэн халуун Монголчууддаа сар шинийн мэндийг өргөн  дэвшүүлье.  Жаран жарнаар өртөөлөн ирж буй XVII жарны “Алтан унжлагат” хэмээх Улаагчин тахиа жилд “Идээ, ундаа чухаг” хэмээн сударт өгүүлсэнийг уламжлан эрүүл энх суухын билиг ерөөлийн хамт мэндийн хадгийг энэхүү бичвэрээр барья.  Цай сүүний цацлаа эх орноодоо өргөсөн та бүхний  хүслээр энэ жил дор Монгол маань дэвжин дээшлэх болтугай. Хүний газар билиг ёсоо дээдэлж, өв уламжлал, нэр төрөө өргөж яваа Монголчууд минь олз омолгтой, цог хиймортой байг.

 

Ирж буй алтан унжлагат гал Тахиа жилийг Монгол түмний өөдлөх жилийн босго гэж өвгөд хувраг зурхайчид хэлж байгаа.  

Алтан тахиа жилийн анхны нар гал улаан хүрээтэй дүүрэн мандлаа. Уухай хадаан нараа тоссон түрлэг шигээ Монгол түмний минь хичээл зүтгэл их, эв найр цул байж байж буян хишиг нь улам бүр арвидах болтугай. Хүн бүрийн сэтгэлдээ шивнэн хурайлсан хүсэл бүхэн биелсэн жил оршиг ээ.  

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч/

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Gadaadad bgaa mongolchuud jinxene ex oronch vm bilee Mongoldoo bgaa mongolchuud bvdvvleg xaranxui ni dendsen gazar nutgaa buzarlasan uul usaa xilegnvvvlj bgaa vm sh dee vndsendee bol Gadaadad bgaa ni soel tvgeex gej oroldoj bgaan busuu
2017-03-01
Зочин:
Huiten setgeltei, bituu bodoltoi, huuramch marzan ineedtei, avah ideh husahaas uur bodolgui delhiin hamgiin hogiin ard tumen.
2017-02-28
Zochin:
1206 ond ih ezen maani tursun busuu
2017-02-27
ЗОЧИН:
ХАЛУУН СЭТГЭЛТ МОНГОЛ ГЭНЭ ҮҮ. ХУЦДАГ ГАР ВЭ. ТИЙМ ХАЛУУН СЭТГЭЛТЭЙ ЮМ БОЛ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭЭЧ. ХАР АМИА ХИЧЭЭСЭН ҮХЭР ПИЗДАКУУД .
2017-02-27
mongol:
Gadaadad baigaa mongolchuud bol urvagchid mongoliin daisanuud. Ta nar muu urvagchid minii mongold dahij bitgii ireerei. Gadaaddaa dald orooroi.
2017-02-27