“Гал тахиа” жилд онцгой засалтай жилтнүүд
2017-03-02

Хүн бүрт жил орох, мэнгэ голлох, мөчлөг тохиох жилүүд байдаг. Энэ үед хүний ажил амьдрал, зан мөр муруйх, осол зовлон үзэх зэрэг гэнэтийн муу юм тохиож болзошгүй тул хайхрахгүй өнгөрч болохгүй гэдэг. Учирч болох аюул, ослоос өөрийгөө хамгаалж засал ном хийлгэх учиртай.

 

“Гал тахиа” туулай жилтэй “их харш” учир туулай жилтнүүд онцгой засал хийлгэнэ. Мөн шишил буюу “бага харш”-д морь, хулгана жил таарч буй учраас энэ жилд төрсөн хүмүүс тусгай засал хийлгэх учиртайг  Монголын үндэсний ШУА-ийн академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн тооцоолж зурсан “Цаг тооны бичиг”-т онцолжээ.

 

ЖИЛ ОРОГСОД:

 

  • 13, 73-ны жил нь “Хүү” махбодтой жил бөгөөд бие, эрүүл мэнд хямрах гэмтэй тул Найман гэгээн, Лхамын ганшиг хуруулж, балин өргө.

 

  • 25, 85-ны жил нь төрсний “Нөхөр” махбодтой жил ба жаргал зовлон ээлжлэн ад зэтгэр босох тул Догсун, Доржномжом, Цэнд, Доржнамжомын жавтуй сайн.

 

  • 37, 97-ны жил нь төрсний жилийн “Дайсан” махбодтой жил ба гарлага гарах тул Юмжайвриндүйсүм, Цэвэгмэдийн чого хуруулж, лусад балин өргө.

 

  • 49-ний жил нь “Эх” жил ба хийморь доройтох гэмтэй. Нити, Жинсрэг зохимжтой.

 

  • 61-ний жил нь өөрийн төрсөн жилтэй адил махбодтой жил бөгөөд шулмын хөнөөл гарах тул Ширнэн уншуул. Сац талбиул. Цэдэв насан бүтээл үйлдвээс сайн.

 

Нийт тахиа жилтнүүд жилийн турш хэрүүл тэмцлээс зайлсхийж, аливаа буянд даган баясваас сайн. Заслын ном өөр өөр тохиолдолд давхцан гарч байвал заавал тэр бүр дахин давтан уншуулах шаардлагагүй. Нэг л удаа уншуулахад болдог байна

 

Жил орсон хүмүүс оршуулга, xyрим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Эр хүний жил “угтаж ордог” тул урдаас засч сэрэмжил. Эм хүний жил “үдэж дагадаг” тул жил орсны дараа ч засал хийлгэ. “Жилээ угтаж” ордог дөрвөн жил бол БАР, МОГОЙ, БИЧ, ГАХАЙ. Харин “жилээ барьж ордог” дөрвөн жил бол ХУЛГАНА, ТУУЛАЙ, МОРЬ, ТАХИА. Тэгвэл “жилээ дагаж” ордог дөрвөн жил нь ҮХЭР, ЛУУ, ХОНЬ, НОХОЙ болно.

 

 Их харш жил:

 

  • Туулай жилтнүүд “дүнсэр” буюу “их харш” жилтэй учирна. Хулгай, дайсан, зохисгүй үйлүүдтэй учирч магад. Догсом, Базарсад, Жалцанзэмобүнжан уншуул, замд гарахдаа Далх тахиул.

 

Шишид жил:

 

  • Морь, хулгана жилтнүүд “шишил” /бага харш/ буух тул Жадамба, Ногоон дарь эх уншуул, амин золиг гаргуул.

 

Ивээл жил /Түнсүм/:

 

  • Үхэр, Могой жилтнүүд “ивээл жилийн” буюу “түнсүм” засалтай. Гарз гарах тул их үйл эхлэн үйлдэхийг тэвч. Хийморийн сан, Цагаан шүхэрт, Ганшиг уншуул.  Морь жилтнүүд “цагаан жил” буюу “логар” ургах тул сэтгэл энэлэх, шарх гарах гэм буй. Маналын чого  уншуулж, сахиусаа тахь.

 

 Суудал өнцөгдсөн:

 

  •  Хулгана, Бар, Луу, Морь, Бич, Нохой жилтнүүд өнцгийн засал хийлгэ.

 

НАШИДҮРСҮМИЙН ЗАСАЛ:

 

  • Могой, Морь жилтнүүд жилийн нашидүрсүмийн засалтай.

 

ЕСӨН НҮДНИЙ ЗАСАЛ:

 

  • Насны буюу жилийн есөн нүд нь 9, 18, 27, 36, 45, 54, 63, 72, 81 насанд тохиох ба 9, 81-ний нүд нь аминд хорлолтой тул Цэдүв хуруулж Чивэл хийлгэ.

 

  • 18, 36, 54-ний есөн нүд нь эд хөрөнгө, мал адгууст хорлолтой тул сан олонтаа тавиулж, балин тахил өргөж хишиг даллага авахуул.

 

  • 27, 72-ны есөн нүд нь ад зэтгэрийн хөнөөлтэй тул сахиусныхаа Ганшиг уншуул.

 

  • 45, 63-ны есөн нүд нь зовлон гаслан авчирах тул Цагаан шүхэрт нас тоолон уншуулж Сундуй айлтга. Ер нь есөн нүд эзэлснээр, эм аливаа хүмүүн “есөн нүдний засал” хийлгэж насны тоогоор Сац тавиулж, Жавтүй хүрт.

 

Эдгээр жилд 9 нүд лүгээ давхарлаваас ширүүн тул насны бүтээл, Чивүл тэргүүтнийг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene bish boliosoi
2017-03-14
baaasanjargal:
yamar zasal hiilgeh we
2017-03-12
Зочин:
Өөрөө мэдрэхгүй бөөс байж..
2017-03-11
Зочин:
Тэгээд та ч гэсэн өөрөө мэд эрэлтэж дүрэлзээд л байнашдээ
2017-03-11
Зочин:
зочин нөхрөө залуужуулах ном уншуул
2017-03-10
зочин:
нөхрөө залуужуулах ном уншуул
2017-03-10
B.Tuya:
zurhaigaa medej zaslaa hiilgehed setgeld niitsej b.na bayarlalaa
2017-03-09
Зочин:
38 сэтгэгдэл гэсэн атлаа 20 байгааг бодоход 18 сэтгэгдэл устгагдсан бололтой Бодвол энэ Тэрбишийг магтаагүй сэтгэгдэлүүд байх л даа
2017-03-09
Нагий:
Товч тодорхой өгүүлжээ.Тэрбиш танд баярлалаа.Аз жаргал,сайн сайхан бүхнийг хүсье.
2017-03-05
Tuya:
Bayrlalaa saihan bn ooriinhoo zasal zurhaigaa medlee
2017-03-05
saraa:
Zaslaa hiilgii
2017-03-05
Зочин:
Тэрбиш гуайн зурхай хүнд ойлгогдохоор хүмүүст хүртээлтэй ойлгогдохоор байна . таньд баярлалаа ард түмнийхээ төлөө та маш сайн дэлгэрэнгүй бичсэн байна та урт наслаж удаан жаргаарай
2017-03-05
Зочин:
bayarlalaa
2017-03-05
hash:
bayarlalaa
2017-03-05
Зочин:
Sain medee bn
2017-03-04
ursnbileg1972 oniih emegtei hulgana jiltei ymar z:
Hyalbar amsr yunu daa
2017-03-04
Aruntsetseg:
Ok
2017-03-04
monhbat:
Zasaltai
2017-03-04
tsengelbold:
Tulai jilin zasal
2017-03-04
baigalmaa:
Ok
2017-03-03
zochin:
Uneheer sain medeelel bna
2017-03-03
chuluunbat. otgonsvren:
mogoi jiltei 1977 oní zasiaa holoos hiilgej bolhuu
2017-03-03
Bolorsaixan:
20
2017-03-03
Narantuya:
Bi emegtei 1983 onii gahai jilrei Nohor min 1975 onii tuulai jiltei zasal hiilgeh nomii aildwar bna uu
2017-03-03
Зочин:
зочин нөхрөө залуужуулах ном уншуул
зочин:
нөхрөө залуужуулах ном уншуул
Зочин:
Зарим нөхдүүд энэ ертөнцийн хамгийн агуу хүмүн болох юмаа. Нэг хүн нийтлэл бичсэний төлөө ямар ч муухай үг хараал бичдэг юм бэ. Хэрэгтэй нэгэнд нь хэрэг болно биз хэрэглэхгүй нэг нь уншаад өнгөрнө л биз. Авах гээхийн ухаанаар биш атгаг муу санаагаар хүн шүүмжилдэг дон туссан хүн өөдлөхгүй ш дээ.
2017-03-03
Дархад:
Дагах нэг нь дагаад л явна биз дээ юун сонин юм бичдэг хүмүүс вэ дагаад сүсэглэх хүн ч байна өөр шашинтай хүмүүс түүнийгээ л шүтээд явна биз сонин сонин юм бичиж өөрөө ч нервтээд
2017-03-03
Зочин:
Тэгээд та ч гэсэн өөрөө мэд эрэлтэж дүрэлзээд л байнашдээ
Зочин:
Yamaa jilten shiniin 15nd xaana xyndrex ve? Talbai deer l bish shyy,torguulid ogox zoos alga.
2017-03-03
Гарьд:
1995 гахай яацин
2017-03-03
msrt:
Amidrakh gej yadaj baigaa nukhur...
2017-03-03
bulgantamir:
Yamr zasal hiilgehiig ni heleed ug
2017-03-03
Зочин:
Энэ чиньхарин зүгээр юм байна номоо шууд бичүүлээд ганданд очоод уншуулж болох юм байна
2017-03-03
Зочин:
Цагаан сарыг яагаад заавал хувхай хятадуудтай хамт хийх албатай юм. Энэ муу юм бичээд байгаа хүмүүс хятадтайгаа хамт тэмдэглэж болно шүү дээ. Хэн ч хориогүй. Бид хужаа нарыг бодоход өөрсдийн цаг тоололтой. Хятад календармйг манж хүн зохиосон гэдэг юм байна лээ
2017-03-03
Зочин:
99009863
2017-03-02
Зочин:
Bvv khuts chamtai chamgvi Mongolvhuud uuriinkhuuruu amidrana chi mongolchuudiig olon jil doromjilloo odoo bolno
2017-03-02
zochin:
Gahai jil yahuu
2017-03-02
дэлгэрмаа:
Баярллаа би хонь нөхөр туулайтай суудал ижил байна гэсэн ямар ном уншуулхуу
2017-03-02
bayasal:
mongol zochidoo ymar muuhai uym bichdeg uym be
2017-03-02
mongol:
Lasrangiin luiwarchin zail
2017-03-02
Монгол:
Тэнэг мал
2017-03-02
Зочин:
Өөрөө мэдрэхгүй бөөс байж..
зочин:
энэ мэтийн балай юмнуудын бизнессийг дэмжээд л цагаан сараа буруу хийгээд байгаа шүү дээ
2017-03-02
munhkdalai:
85 Oni vher jiltei ymr zasal nom unshuulah we
2017-03-02
Цэцэгмаа:
Заслаатаниар Хтийлгэжболхуу
2017-03-02
Uuuu:
Teneg mal medehgui baij bitgii hudlaa chalchaad bai
2017-03-02
Зочин:
ТОВЧХОНДОО ЛАМ НАРЫГ ТЭЖЭЭХ,ОРЛОГОТОЙ БАЙЛГАХЫН БҮХ ХҮМҮҮС НОМ ИХ УНШУУЛЖ ЗАСАЛ ИХ ХИЙЛГЭ ГЭНЭЭ.
2017-03-02
Зочин:
Энэ балай өвгөн сайхан шаах юмаа. Тэр Будда гэгдэг Сиддарта чинь ийм засал ном бол нүгэл, хийж байгаа хүн нь луйварчин хамгийн хорон этгээд гэж хэлсийм шүү
2017-03-02
Зочин:
МӨНГӨНИЙ ТУЛАМ. ТИЙМ Л САЙН ЮМ БОЛ НААД ЦАГ ТООНЫ БИЧГЭЭ ГАДУУР ЗАРАХГҮЙ НЕТЭД БАЙРЛУУЛЧИХААЧ
2017-03-02