Автын ослоор 3 хүүхэд, таван хүн нас баржээ
2017-03-02

Сар шинийн баярын өдрүүдээр зам тээврийн ослын улмаас 8 хүн нас барсан байна.

 

Тухайлбал, хоёрдугаар сарын 26-ны өдрийн 17.00 цагийн орчимд Төв аймгийн Борнуур сумын  Нарт багийн “Холбоо толгой” гэдэг газарт 2 суудлын  автомашин  мөргөлдсөний улмаас 40 настай, эрэгтэй, 38 настай, эмэгтэй, 6 настай, эрэгтэй, 3 настай эмэгтэй нарын 4 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум /сумаас баруун зүгт 52 км-т/ “Их цагаан” гэдэг газарт  энэ сарын 1-ний өдөр  Ланд-80 загварын автомашин онхолдож, 33 настай, эрэгтэй хүн нас баржээ.

 

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Баруун шанаганы-Ар” гэдэг газарт 2 автомашин мөргөлдөж,   9 настай эмэгтэй, тус аймгийн Хархорин сумаас 65 км-т, Архангай аймгийн Хашаат сумын нутаг “Номгоны-Ар” гэдэг газарт  2 суудлын автомашин мөргөлдөж, 52 настай, эрэгтэй, 50 настай эмэгтэй амь нас эрсэдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
bor nuuriin zamd khvnd daatsiin mashina suudliin mashintai murguldsun gesen baisan shdee bichij baigaa yumaa khyanaj zub medelj baigaach
2017-03-03
Zochin:
Hodoonii orgon zambraagui zam deer morgoldono gedeg sonin um.
2017-03-03
зочин:
согтуу малыг шууд ал
2017-03-02
Зочин:
Мөргөлдөнө гэдэг чинь маргалдахыг урьтал болгодог, түрэмгий зангийн л илрэл. Зангаа ажигла, хяна, зас
2017-03-02