Нийслэлд зөөлөн шороон шуурга шуурна
2017-03-03

 

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн  зүүн  хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.

 

2017 оны 03 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 хэм,Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 0 хэм орчим байна.

Shuud.mn
Сонин хачин
lol:
zuulun shoroon shuurga gej yg yu ymbee garchigaa zasiya ymarch uhaan muutai ymarch chadvargui suguud setguulch hiideg ym.. gutamshig..
2017-03-03