Франсуа Фийоны гэрт цагдаагийнхан нэгжлэг хийжээ
2017-03-03

 

Франц улсад ирэх дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдах билээ. Тэгвэл уг сонгуульд Бүгд Найрамдах намаас Ерөнхий сайд асан Франсуа Фийон нэр дэвшиж буй юм. Тэрбээр өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна. 

 

Учир нь өнгөрсөн сард түүний эхнэрийг авлигын хэрэгт буруутгаж, нөлөө бүхий эрхмүүдээс Фийоныг санхүүжилт авсан хэмээн прокурорууд буруутгасан билээ.Эдгээр хэрэгтэй нэр дэвшигч холбоогүй гэдгээ илэрхийлсэн юм.

 

Тэгвэл өчигдөр Фийоны Парис дахь гэрт нь цагдаагийнхан нэгжлэг хийсэн талаар түүний хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Одоогоор цагдаагийнхан албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. Фийон “Энэ бол шударга бус явдал” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин