Элчин сайд С.Баяр итгэмжлэх жуух бичгээ гардуулав
2017-03-03

 

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Хатан xаан II Элизабетэд Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

 

Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд С.Баярын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцав. Монгол Улс ИБУИНВУ-тай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Элчин сайд С.Баяр нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш Итгэмжлэх жуух бичгээ барьсан Монгол Улсын 13 дахь Элчин сайд болж буй билээ.

 

Уулзалтын үеэр Элчин сайд С.Баяр Хатан хаан II Элизабетэд Элчин сайдын яамны дипломат бүрэлдэхүүнийг танилцуулж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.

 

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нь өмнө нь Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдаар тохоон томилогдож байсан бөгөөд Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай найз охиныг эхнэрээ болгосон байна даа. Уг нь их сайн охин байсан. Одоо Баяр сайдын эхнэр болчихож. Би буруу харсан юм болов уу.
2017-03-06
Zochin:
Монголд энэ авилгач нөхрөөс өөр элчин сайд хийчих хүн олддоггүйн байхдаа. Сүүлийн хорин хэдэн жилд хэдхэн хөгийн ноход улс төрийн алба хашсан гэсэн судалгаа байдын билээ . Бас болоогүй ээ үе мултарсан эхнэртэй гэж байгаа албан тушаалаа солих болгонд эхнэрээ оймс шигээ солидог гэсэн . Энэ ноход чинь...
2017-03-05
Зочин:
Ичмээр л Байна даа
2017-03-03
БУЦААЖ ТАТ:
С. БАЯР ГЭДЭГ ЭНЭ ЭТГЭЭД МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ЮМ ДАА. СОНГУУЛИЙГ ДАНДАА БУДИЛААНТУУЛААД ШАГНАЛД НЬ ЗӨӨЛӨН СУУДАЛД СУУЖ ДЭЭ.
2017-03-03
БУЦААЖ ТАТ:
С. БАЯР ГЭДЭГ ЭНЭ ЭТГЭЭД МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ЮМ ДАА. СОНГУУЛИЙГ ДАНДАА БУДИЛААНТУУЛААД ШАГНАЛД НЬ ЗӨӨЛӨН СУУДАЛД СУУЖ ДЭЭ.
2017-03-03
БУЦААЖ ТАТ:
С. БАЯР ГЭДЭГ ЭНЭ ЭТГЭЭД МОНГОЛЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ЮМ ДАА. СОНГУУЛИЙГ ДАНДАА БУДИЛААНТУУЛААД ШАГНАЛД НЬ ЗӨӨЛӨН СУУДАЛД СУУЖ ДЭЭ.
2017-03-03
Зочин:
Хэдэн эхнэртэй вэ Та ?
2017-03-03