Тэргүүн хатагтай үлгэр уншив
2017-03-03

 

АНУ-ын Тэргүүн хатагтай Мелина Трамп өчигдөр Нью Йорк хотноо байрлах “Presbyterian” гэх хүүхдийн эмнэлэгт зочилсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр ийнхүү Тэргүүн хатагтай болоод анх удаагаа олон нийтийн арга хэмжээнд оролцож буй юм.

 

Тэргүүн хатагтай нөхрийнхөө үйл хэрэгт тусламж дэмжлэг үзүүлэхээс гадна олон нийтийн арга хэмжээнд оролцдог уламжлалтай юм.

 

Хатагтай Трамп хүүхдүүдэд “Шидэт ойгоор зугаалсан нь” гэх үлгэрийг уншиж өгчээ.

 

Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 30 гаруй хүүхэд Тэргүүн хатагтайн үлгэрийг сонссон байна. Тэргүүн хатагтай сэтгүүлчдэд “Гайхалтай байлаа” гэж хэлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
guest:
Сайхан эмэгтэй юм аа
2017-03-03