Дашнямтай өдөр
2017-03-04

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 4. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 6. Санчир гараг. Хоёр хар мэнгэтэй, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан бар өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 28 минутад мандан, 18 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

Shuud.mn
Сонин хачин