Шинийн 15-нд амжиж заслаа хийлгэх ёс бурханы номонд байхгүй
2017-03-04

Монголчууд шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэх нь буян заяаг тэгшитгэж, тэр жилийн олз хийморь арвижддаг хэмээн сүсэглэдэг. Тэр ч утгаараа ном уншуулж, буян хураавал хэд дахин үрждэг хэмээн итгэж Монгол түмэн засал номоо хийлгэх нь элбэг.  Гандантэгчиглэн хийдийн зарим зурхайч, лам нартай уулзаж шинийн 15-нд засал, номоо заавал хийлгэх учиртай эсэхийг тодрууллаа.

 

Бурханы шашинд тийм дэг жаяг байхгүй

/“Дамбадаржаалан” хийдийн ловон лам Ж.Пүрэвсүрэн/

 

-Сүүлийн үед хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэхгүй бол тэр жилдээ ном уншуулж, засал хийлгээд ч нэмэргүй мэт ярьж, ойлгодог болж. Тэгж бурхны шашинд хатуу чанд мөрдөх дэг жаяг байхгүй.

 

Яагаад 15-ныг чухалчилдаг вэ гэхээр 2600-гаад жилийн тэртээ бурхан багш заларч, өөрийн шашнаа дэлгэрүүлэхээр явж байхад 15 ноён өдөр бүр гүнцэг өргөсөн гэдэг. Үүнд нь бурхан багш талархаад тэдний үйл хэргийг бүтээхэд номын хүчээр тусалж л дээ.

 

Тийм учраас энэ 15 хоногийг их бэлгэшээж, шинийн эхний 15 хоногт ном уншуулбал илүү их буян хураана гэж үздэг болсон хэрэг. Гэтэл энэ яриа явсаар шинийн 15-ны дотор номоо уншуулахгүй бол болохгүй юм шиг ойлгодог болсон байна.

 

Шинийн 15-нд амжиж заслаа хийлгэх албагүй

/Гандантэгчэнлин хийдийн Чогчин зурхайч Ш.Хүрэлбаатар/

 

 

-Шинйин 15-нд  жилийнхээ ноён нуруу, заслыг хүн бүр амжиж хийлгэх гэж яарч тэвдэж, орон хийдэд нэлээн дараалал үүсгэж байна. Энэ өдрүүдэд заслаа хийлгэвэл буян илүү ихээр арвиждаг гэдэг ч заавал амжих гэж улайран тэмцэх шаардлага байхгүй гэж хэлэх байна. Хаврын сардаа ч юм уу эс бөгөөс тухайн жилийнхээ заслыг өөрсдийн цаг зав, боломж бололцоондоо тулгуурлаад л хэзээ ч хийлгэж болно. Ер нь бол Монголчууд жилийн хэд, хэдэн хэсэгт засал номоо хийлгэдэг уламжлалтай байсан байгаа юм. Зарим нь жилээ угтаж, тодорхой хэлбэл, хонь жилийг угтаад морь жилийн адагт засал номоо хийлгэдэг байсан байна. Зарим нь шинийн 1-15-ны хооронд хийлгэдэг байхад зарим нь зун намрын дэлгэр цагт гэр бүлээрээ цуглаад жасаа хуруулж, засал номоо хийлгэдэг байсан байх жишээтэй.

 

Хаврын тэргүүн сардаа багтаад заслаа хийлгэхэд болно

/Гандантэгчинлэн хийдийн лам Д.Цогтбаатар/

 

 

-Өнгөрч буй жилийн адаг сарын 24-нөөс хойш шинэ жилийнхээ заслыг угтаад хийлгэж болно гэж үздэг. Ер нь бол хаврын тэргүүн сардаа багтаад заслаа хийлгэхэд болно. Шинийн 15-ны дотор хийсэн буян маш олон дахин арвиждаг гэж үздэг. Тиймээс шинийн 1-15-ны хооронд буяны зан үйл хийх нь зохилтой. Сүм хийдийн газар ирээд бурхан болсон аав ээж, настнууддаа буяны ном уншуулбал сайн. Ингээд зав чөлөө гарвал 15-даа багтаад заслаа хийлгэж болно. Түүнээс биш заавал 15-нд багтах ёстой гэсэн юм байхгүй. 

 

Ямартай ч заавал Шинийн 15-нд амжиж засал номоо уншуулах дэг жаяг байхгүйг бурханч лам нар хэлж байна. Харин иргэдийн ихэнх нь амжаад уншуулчихвал аз хийморь, буян хишиг дэлгэрдэг хэмээн сүсэглэх аж.

 

Дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг

 

Сүсэгтэн Г.Олзбаяр: Буян хишиг арвиждаг гэдэг утгаар нь 15-ныхаа дотор багтаж заслаа хийлгэхийг хичээдэг.  Тэгээд ч бурхан багш хаврын тэргүүн сарын шинийн 1-15-  хувилгаан дүр үзүүлэн тэрсүүдийн мунхагуудыг дарсан хэмээдэг болохоор эдгээр өдөрт амжиж номоо хуруулахыг шамддаг юм. Би ч гэлтгүй бусад бүх хүн л амжиж заслаа хийлгэх гэдэг бололтой юм. Оочер, дараалал их л байна.

 

 

Өндөр настан Х.Цэндсүрэн: Шинийн 15-ны өдрөөс өмнө амжиж заслаа заавал хийлгэх ёсгүй, ер нь бол аль ч үед болно л доо. Цагаан сарын шинийн 1-нээс 15-н хүртэл их дүйчин байгаа юм. Тэр учраас энэ дүйчин өдрүүдэд буян хийвэл түм бумаар арвиждаг. Нүгэл хийвэл бас тэр хэрээр арвиждаг учраас хүн бүхэн сайн үйл хийхийг шамддаг. Хийсэн нүгэл бол сэтгэлд байнга хадгалагдаж байдаг учраас арилдаггүй юм. Тиймээс хүмүүс нүгэл хийхээс их цээрлэдэг, тэр тусмаа шинийн 1-15-ны хооронд буян үйлдэхийг хичээдэг байсан нь ийм учиртай. Энэ өдрүүдэд засал номоо хийлгэвэл улам илүү адис жанлавтай гэж бэлгэшээж заслаа хийлгэдэг юм.

 

 

Сүсэгтэн Д.Очирханд: Шинийн 15-нд амжаад номоо уншуулчихвал нэг л сайхан түшигтэй, хамгаалалтай байгаа мэт санагддаг. Сэтгэл дагаад ч тэр үү ажил үйлсэд ч эерэг нөлөөлж, тэр жилдээ л өнгөтэй өөдтэй явах шиг санагддаг шүү. Дөнгөж сая жилийнхээ заслыг 6000 төгрөгөөр хийлгүүллээ. Бурханы номонд сүсэглэж залбирч явах хэрэгтэй. Хүн өөрийн уншуулж буй номондоо эргэлзээ үгүй бат сүсэглэвээс бурханы номын адистад түргэн оршиж санасан хэрэг амар хялбар бүтдэг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
САР:
Мөхөж буй монгол. Монголчууд Манжийн үеийн феодолизмруугаа явж байна. Яг л манжийн үеийн манж амбан д тал засаж найр наадам хийдэг дальдчиж бөхөлздөг, ард иргэдээ үл тоодог газар ийг өмчлөн авдаг хуулиас дээгүүр эрх мэдэлтэй ноёд ууд төрийг үе үр удам улиран удирддаг, ямар ч мэдлэг боловсрол шинжлэх ухаан хөгжих боломжгүй, ид шид элбэ, шашин мухар сүсэг газар аван дэлгэрдэг таатай нөхцөлтэй, Үүнийгээ дагаад ард түмэн нь ядуу мухар сүсэгтэй боловсролгүй, тийм байх нь ч тэдэнд ашигтай. Феодол ууд ын нэг бас нэг шинж нь шашин болоод уламжлалт соёл баяраар олныг хамарсан зүйл зохиож хойморт нь уригдан залагдаж шүтэгдэж явах тэгэхдээ ядуу ардын зовлонгоор баярлаж цэнгэнэ. Монгол хэзээ ч хөгжихгүй феодол нийгэм улам хөгжиж боловсронгуй болж байна, тэр чинээгээрээ далд хэлбэр лүү шилжиж Монголыг цөөн хэдэн хүн л гартаа оруулах болно. Монгол хөгжихгүй.
2017-03-06
ЗОЧИН:
Мөхөж буй монгол. Монголчууд Манжийн үеийн феодолизмруугаа явж байна. Яг л манжийн үеийн манж амбан д тал засаж найр наадам хийдэг дальдчиж бөхөлздөг, ард иргэдээ үл тоодог газар ийг өмчлөн авдаг хуулиас дээгүүр эрх мэдэлтэй ноёд ууд төрийг үе үр удам улиран удирддаг, ямар ч мэдлэг боловсрол шинжлэх ухаан хөгжих боломжгүй, ид шид элбэ, шашин мухар сүсэг газар аван дэлгэрдэг таатай нөхцөлтэй, Үүнийгээ дагаад ард түмэн нь ядуу мухар сүсэгтэй боловсролгүй, тийм байх нь ч тэдэнд ашигтай. Феодол ууд ын нэг бас нэг шинж нь шашин болоод уламжлалт соёл баяраар олныг хамарсан зүйл зохиож хойморт нь уригдан залагдаж шүтэгдэж явах тэгэхдээ ядуу ардын зовлонгоор баярлаж цэнгэнэ. Монгол хэзээ ч хөгжихгүй феодол нийгэм улам хөгжиж боловсронгуй болж байна, тэр чинээгээрээ далд хэлбэр лүү шилжиж Монголыг цөөн хэдэн хүн л гартаа оруулах болно. Монгол хөгжихгүй.
2017-03-06
Зочин:
Шинийн найман байхгүй гэдэг зурхайн номоор. Зурхай шашин хоер ялгаатай.
2017-03-05
CHANCE@XXXK:
Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага httpCash4Visits.comref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод
2017-03-05
Хар хувалз:
Энэ шар хувалзнууд бидний сордогоос илүүг сорохын тулд хугацаагаа уртасгаж байгааг харж бана уу?? Хар хувалз бидний шаасан туусныг энэ ард иргэд нөхөж өгч чадахгүй байхад хажуугаар нь энэ шар хувалзнууд шулаагаа эхэлчихлээ. Шаөр хувалзнуудыгн түрэлтийг хүчний байгууллагуудаар галгуулмаар байна.
2017-03-05
Зочин:
ene neg tenegleliig etses bolgokhgvi bol mongolchuud munkharsaar baigaad.. uudlukhgvi Tiim bolokhoor vvniig khoishid alban yosnii bolgoj khebleleer zarlaad baikh shaardlaggvi shvv
2017-03-04
зочин:
Шинийн 8 алга гэх шиг нэг лам ярьжээ. Ер нь хүн ядраад хөгшрөөд ирэхээр аль нэг хий юм шүтэх юм. Герианы том философчид шашныг хар тамхитай зүйрлэсэн байдаг. Тэд тэнэгүүд гэж үү. Алив юм хирээс хэтэрхээрээ буруутддаг тавилантай.
2017-03-04
ЛАМ БАГШ:
ИХ МӨНГӨ ӨРГӨВӨЛ САЙН ЗАСАЛ ХИЙНЭ. ҮНЭ ДАГАЖ ЧАНАР ГЭДЭГ ДЭЭ.
2017-03-04
Зочин:
Хувьгалын өмнөх шиг зургаан зуугаад мянган хүн амтай,зуун хорин мянган ламтай,долоон зуун сүм хийдтэй болох зорилгыг ардчиллын жилүүдэд бий болгож хувь хүнийг шашнаар тархийг угаахад амар болгох ардчилсан хувьсгал хэмээх зорилгын эхний шат хэрэгжлээ.Цаашид ардчилал нэг л явж өгөхгүй болсон учир ШИНЭЧЛЭГДСЭН ардчилал хэмээх үе шатыг хэрэгжүүлэхэд шашны нөлөөг ашиглах нь чухал зорилт болж байна.Өмнөх жилүүдэд МҮҮН,ийсус гэх мэт шашныг ашиглаж манай зарим нөхөд төрийн толгойд гарч багагүй амжилт олсон байна.Одоо шарын шашныг ашиглах зайлшгүй болжээ гэвэл алаваа
2017-03-04
ГОЛ НЬ:
ЗАСАЛ ХИЙЛГЭХДЭЭ МӨНГӨӨ АВЧ ОЧИХОО МАРТВАА
2017-03-04
Шинжээч:
Энэ шар хувалзнуудын засал юу байдаг юм бэ????Хичнээн хүнд ямар үйлчилгээ үзүүлж, хэдэн хүн эдгээж, хэдэн хүнийг муу юмнаас яаж сэрэмжилснээ тайлагнах цаг болжээ.Лам ба нам. 2011.04.01 Лам нам хоёр мөн чанар ижил. Лам нам хоёр зуд хариулсан уу, Ган тайлж, бороо оруулсан уу, Яг өвчин эмгэг эдгээсэн үү, Ядуурал нимгэлсэн үү, Арван цагаан буян дэлгэрүүлсэн үү, Ажлын байр нэмсэн үү, Асууж байна та нараас. Бузрыг яагаад оруулав??, Буяныг яагаад гаргав?? Лам нь мунхруулна, нам нь хуурна. Ялгаа нь гэвэл лам нь орхимжтой, Ялсан нам зангиатай, Ижил нь гэвэл лам чойроо өвөртөлж явна, Намын гишүүн батлах биедээ зүүж явна, Энэ чойр, батлах үгүй бол горьгүй болно. Харин өнөөгийн нам, сүм хийдүүд, Хамгийн чухал энэ сахиусаа, Хөрөнгийн зах зээлд хувьцаа болгон гаргажээ. Өөдтэй үйл бүрт, Ихэр юм шиг оролцож, Нам тууз хайчилж, Олноор алга ташуулахыг хүснэ. Лам төвдөөр дүнгэж, Түмний бишрэлийг хүлээхийг хүснэ. Лам гэдгийг бөгснөөс нь уншвал Мал гэж сонсогдоно. Мал шиг өрөөлийн амыг тосдоорой гэсэн боло
2017-03-04