Ичигсэд хөдлөх улирал эхэлнэ
2017-03-05

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 5. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын шинийн 7. Адъяа гараг. Нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр.

 

Билгийн тооллын 7, Чөлөөт эх одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 41 минутад жаргана. 19:33 цагт сар тал болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Ичигсэд хөдлөх улирал 17 цаг 31 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин