Ээлжит бус чуулганыг товлоно
2017-03-05

2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргааш УИХ-д өргөн мэдүүлэх аж. Энэ оны төсвийн тодотголын төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барихаар байсан боловч Сангийн сайд гадаадад томилолттой байсан байна. 

 

 

Төсвийн тодотголыг өргөн барьсаны дараагаар УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганы хуралдах тов, хэлэлцэх асуудлыг батлан, захирамж гаргах юм.  

 

Засгийн газар  ОУВС-тай хийсэн хэлэлцээ хийсэн хэлэлцээрийн хүрээнд энэ оны төсөвт тодотгол хийж, зарим төслийн татварыг нэмэх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа билээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин