Ардчилсан намаас мэдээлэл хийнэ
2017-03-06

 

УЕПГ-т

 

08:30 цагт: Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат Бүгд Найрамдах Франц Улсын Магистратурын Үндэсний сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзана.

 

09:00 цагт : Францын Магистратурын сургуультай хамтран зохион байгуулж буй прокуроруудад зориулсан сургалтын нээлтийн арга хэмжээ болно.

 

МҮЭСТО-нд

 

09.00 цагт МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн IX хурал МҮЭСТО-нд эхэлнэ. Энэ хурал нь МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнээд цаашид хийх ажлын төлөвлөгөөг гаргана.

 

Ардчилсан намын Мэдээлэл сурталчилгааны төв (Төв шуудангийн урд талын байр)-д

 

Өнөөдөр 11:00 цагаас Ардчилсан нам, Нийслэлийн ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлаж байна.

 

Чингис зочид буудлын 5 давхарт "Тэмүүжин" танхимд

 

11.00 цагт Үндэсний сэтгүүлзүй үүссэний 104 жилийн ойн арга хэмжээ  болно. Та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна. Холбоо барих утас: 99736725, 94310955

 

Хэвлэлийн Хүрээлэнд

 

14:30 цагт: Монгол улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 104 жилийн ойг угтаж Хэвлэлийн Хүрээлэнгээс ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сантай хамтран Сэтгүүлзүйн тэтгэлэгт хөтөлбөр зарласан бөгөөд албан ёсны нээлтийн ажиллагаагаа Хэвлэлийн Хүрээлэн дээр зохион байгуулах гэж байна.

 

Спортын төв ордны нэг давхарын хурлын өрөөнд

 

11.00 цагт АНЭУ-ын Дубай хотод пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнээс "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ. Э.Содномпилжээ өөрийн багш болон холбооны удирдлагуудтайгаа оролцсон тэмцээнийхээ талаар мэдээлэл хийнэ.

Shuud.mn
Сонин хачин