Г.Дорж олон улсын бодибилдингийн тэмцээнд аваргалав
2017-03-06

 

АНУ-ын Колумбус хотод “Arnold classic international 2017” бодибилдинг фитнессийн олон улсын тэмцээн энэ сарын 1-4-нд болов.

 

Энэ жил 28 дахь удаагаа зохион байгуулагдсан уг тэмцээнд  80 орны 700 гаруй тамирчин өрсөлдсөв. Тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбооны тамирчин, Монголын мистер, ОУХМ Г.Дорж алтан медаль хүртэж, Америкийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ.

 

  Тус тэмцээн нь Олон улсын бодибилдинг фитнессийн холбооны чансаагаар хоёрт эрэмбэлэгддэг нэр хүндтэй тэмцээн ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин