Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохилоо
2017-03-07

Гэрэл зургийг mpa.mn

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жендерийн тэгш байдлын төлөө хонх цохилоо.

 

Олон Улсын Санхүүгийн Корпораци, Монголын Хөрөнгийн Бирж, Компанийн Засаглалын Хөгжлийн Төв, Women Corporate Directors Монголын салбар, МҮХАҮТын дэргэдэх Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран  “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

 

Бизнес болон тогтвортой хөгжилд жендерийн тэгш байдлын чухлыг олон нийтэд таниулах зорилгоор дэлхийн 40 гаруй Хөрөнгийн биржууд,  НҮБ-ын Глобал Компакт, Тогтвортой Хөрөнгийн Биржийн санаачлага, НҮБ-ын Эмэгтэйчүүд санаачилга, ОУСК, Дэлхийн Биржүүдийн Холбоо, Women in ETF  зэрэг байгууллагууд 3 дахь удаагаа зохион байгуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин