Пуужингуудын туршилтыг Ким Чен Ун удирдан явуулжээ
2017-03-07

 

Хойд Солонгос улс өчигдөр дөрвөн ширхэг пуужин туршиж, хөрш орнуудаа дахин заналхийлсэн билээ. Пёнъян мужийн Тонгчанри станцаас хөөргөсөн эдгээр пуужингийн гурав нь Японы эзэмшлийн бүсэд унасан болохыг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдсэн юм.

 

Хойдын хөөргөсөн пуужингийн зарим нь 1000 км-ийн зайг туулсан талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Квон Кү Жүн мэдэгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулсан билээ. Хурлын шийдвэрээр тус улс хил орчимдоо пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” төхөөрөмжийг байршуулахаар болжээ.

 

Тэгвэл Өмнөд Солонгос болон Японыг санаатай заналхийлсэн дээрх пуужингийн туршилтыг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрөө гардан явуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өнөөдөр цахим хуудастаа пуужингийн туршилтыг удирдан явуулж буй удирдагчийнхаа хэд хэдэн гэрэл зургийг нийтэлсэн байна.

 

Ким Чен Ун АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж пуужин туршсан билээ. Мөн хойдын харвасан пуужин Япон дахь АНУ-ын цэргийн баазыг устгах чадвартай гэдгийг олон улсад харуулахыг зорьсон гэнэ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ДЭЛХИЙ ДЭЭРХИ 2 СҮПЭР ҮСТЭНГҮҮД ШҮҮ. НЭГ НЬ ХАР НӨГӨӨ НЬ ШАР 2 УУЛАА ЗИВҮҮН БААГИЙНУУД. УДАХГҮЙ ЭНЭ 2 ХАЛИМГААРАА ТУЛАЛДАХ БИЗ... ЯАЯАЯА ТЭР ҮС ХАЛИМАГ ГЭЖ....
2017-03-07
ugui er duu:
IIM JIJIGHEN ULS AMERIKIIN TSERGIIN BAAZ USTGAH CHADALTAI BOLLOO GENE ZUGEER L GAIHAMSHIG . BID YAGAAD IIM ARCHAAGUI GULUGNUUD BOLTSIIN BOLDOO DARGA NAR L HAMAGAA IDCHLEE DEE
2017-03-07