Кайли Миноуг: Эмэгтэй хүн хаягдаж бас хаяж үзэх хэрэгтэй
2017-03-07

Дуучин Кайли Миноуг өчигдөр “Өглөөний мэнд Австраличуудаа” шоу нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Таны хувийн амьдралтай холбоотой асуудал өнөөг хүртэл сэтгүүлчдийн бичих гол сэдэв хэвээр байна. Энэ бүхэн таныг залхааж байна уу?

 

-Мэдэхгүй юм даа. Би өөрийнхөө талаар унших гэж сэтгүүл, сонин худалдаж авдаггүй. Тиймээс хэр олон хэвлэлийн байгууллага миний талаар бичиж байгаа нь сонирхол татахгүй байна.

 

-Ганц ч удаа өөрийнхөө талаар бичсэн сэтгүүл, сонин эсвэл таны талаар мэдээлж буй сувгийг үзэж байгаагүй гэж үү?

 

-Тийм гэвэл худлаа зүйл болно. Гэхдээ сүүлийн 10 жил сэтгүүлчдийн бичиж буй зүйлд тийм ч их анхаарахаа больсон. Залуу байхад тэдний бичсэн нийтлэлийг уншаад уйлж байсан үе зөндөө.

 

-Таны талаарх үнэн, худал мэдээллийг зохицуулдаг хэвлэлийн ажилчид их байдаг гэж сонссон. Тэд өглөөнөөс орой хүртэл таны талаарх мэдээллийг хэвлэлүүдээс шүүгээд дараа нь албан ёсны тайлбар хийдэг гэх яриа байдаг. Энэ үнэн үү?

 

-Үгүй дээ. Би ямар хэвлэлийн агентлагийн захирал биш. Надад олон хэвлэлийн ажилчид байх шаардлаггүй. Надад ганцхан хэвлэлийн төлөөлөгч бий. Бид бараг 20 жил хамтран ажиллаж байна. Хэвлэлийн төлөөлөгч минь уулзалт, тоглолт зэргийг зохицуулах үүрэгтэй. Харин миний талаарх мэдээллийг хэвлэлээс шүүх үүрэггүй. Бидэнд хэвлэлээс мэдээлэл шүүгээд суух цаг зав байхгүй.

 

-Хэрвээ таны талаар худал мэдээлэл гараад байвал яах уу?

 

-Хэвлэлээс илүү нийгмийн сүлжээ илүү хүчтэй байна шүү дээ. Тийм учраас иймэрхүү асуудлыг шийдэхэд надад нийгмийн сүлжээ туслалцаа үзүүлдэг. Хүмүүс одоо сонин уншихаасаа илүү интернэтийн ард ихэнх цагаа өнгөрүүлдэг болжээ.

 

 

-Олны танил, алдартай уран бүтээл байх таалагддаг уу?

 

-Мэдээж хэрэг. Би энэ өндөрлөг, нэр алдрын төлөө уйгагүй хөдөлмөрлөсөн. Би олны танил болох гэж урлагийн замыг сонгосон. Бүх хүн өөрийг нь хайрладаг  шүтэн бишрэгчидтэй байхыг хүсдэг.

 

-Олны танил байхын муухай тал?

 

-Миний нууцыг бүгд мэдэхийг хүсэх тэр үе. Бусдын хувьд хаалттай байх хувийн амьдрал минь эсрэгээрээ бусдын анхаарлыг татдаг. Миний хувийн амьдрал яг л тайзан дээр тавигдаж буй жүжиг шиг ил байгаа нь намайг эмзэглүүлдэг.

 

 

-Та саяхан Жошуа Сассегээс салсан?

 

-Тийм ээ.

 

-Харамсч байна уу?

 

-Үгүй дээ тийм ч их сэтгэлээр унахгүй байна.

 

-Гэхдээ та хоёр сүй тавьчихсан бас хуримын товоо гаргачихсан байсан?

 

-Тийм ээ. Бид хоёрын хувь тавилан тохироогүй бололтой.

 

-Салалтын дараа хэр удаан шаналав?

 

-Шаналсан. Их шаналсан. Гэхдээ хэр удаан гэдгээ сайн хэлж мэдэхгүй байна. Түүний талаар болон нэг л болж өгөхгүй байгаа хувийн амьдралынхаа талаар бодохгүй байхын тулд би ихэнх цагаа дуу бичлэгийн студидээ өнгөрүүлэх болсон. Тун удахгүй миний шинэ цомог гарна. Би олон мянган сайхан сэтгэлтэй фэнүүдийнхээ дэмжлэгтэй сэтгэл гутралыг даван гарсан. Тэдний дэмжлэг надад яг ус, агаар шиг тус болсон. Та бүхэндээ баярлалаа.

 

 

-Таны хувийн амьдрал их ээдрээтэй гэмээр. Таны уран бүтээлийн амьдрал амжилттай байдаг ч хувийн амьдрал тань нэг л буруу замаар яваад байгаа мэт?

 

-Тийм ээ. Би энэ бүхнийг их эрт анзаарсан. Засах гэж оролдсон ч бүтэлгүйтсээр л байна.

 

-Эмэгтэйчүүд хайртай хүнээсээ салаад их шаналж, зарим нь амьдрах итгэлгүй болдог. Энэ талаар?

 

-Эмэгтэй хүн хаягдаж бас хаяж үзэх хэрэгтэй.  Нэг эрээс саллаа гээд амьдралаа дуусгах нь тэнэг хэрэг. Өнөөдөр чамд хэцүү байгаа ч маргааш чамд аз учрах болно. Тиймээс инээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Emegtei khun shaalguulj shaaj uzekh kheregtei gedeg zob shuu...
2017-03-10
Zochin:
Emegtei khun shaalguulj shaaj uzekh kheregtei gedeg zob shuu...
2017-03-10
ХЭХЭ:
МӨНГӨТЭЙ, ЦАГААН АРЬСТ, ЭМЭЭГИЙН ҮГЭНД ОРООД ҮЗЭХГҮЙ ЮУ ХЭХЭХЭ
2017-03-08
Зочин:
anh hairlasan hundee haygdaj neg uzlee. odoo neg huniig hayh l yum biz dee. hehe. amidral gej sanasanaar bolohgui yum daa. gants l er huntei nasiig barna gej boddog yostoi ulger bololttoi
2017-03-08
gg:
Ингэж нэг хийлч монгол эмэгтэй хэлсэн үү эсвэл энэ хүн дуурайв уу
2017-03-07