Ээжтэйгээ, эхнэртэйгээ маргааш юу үзэх вэ
2017-03-07

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай

 

 

Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучдын хамтарсан "Бүсгүй минь инээмсэглэж яваарай" Эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолт 3-р сарын 08-нд 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа үзэгч сонсогчдынхоо хүртээл болгох гэж байна.

 

Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623, 88010854-с лавлана уу.

 

“Үзэсгэлэнт минь”

 

 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр МУГЖ, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Үзэсгэлэнт минь” тоглолтоо хийнэ.  Тоглолтод дуучин, Х.Лхагвасүрэнгийн олон уран бүтээл дуулагдах аж. Мөн тоглолтод урилгаар “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцох аж. “Үзэсгэлэнт минь” тоглолт энэ сарын 8-нд  “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд болно.

 

“Бүх хайрыг бүсгүйчүүддээ”

 

 

Хошин урлагийн продакшн, нийтийн дуучдын хамтарсан “Бүх хайрыг бүсгүйчүүддээ” тоглолт энэ  сарын 8-нд 15:30  цагт, 9-нд 19:00 цагт “АСА” циркэд болно. Тасалбар 20000 төгрөгийн үнэтэй бөгөөд 19001617 үнэгүй хүргэх ажээ.

 

“Ромео Жульетта” сонгодог жүжиг

 

 

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Сондог жүжгийн өдрүүд”-ийн хүрээнд “Ромео Жульетта” жүжгийг тоглох гэж байна. У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар 2015 онд шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Жүжгийн гол дүр Ромеод УДЭТ-ын залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттад О.Дөлгөөн нар тоглосон. Харин энэ удаагийн тоглолтод Жульеттагийн дүрд театрын жүжигчин Г.Номуун тоглох юм.

 

Жүжгийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд гурван удаа тоглохоор төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ononbat:
Za erchuudee khoshin shog l uzuulj eej emee egch naiz okhin ekhneree buu doromjilooroo doo estoi shivshig shuu
2017-03-08