Меланиа Трамп: Олон охин хүчирхийллийн золиос болж байна
2017-03-09

 

АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп өчигдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Цагаан ордонд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулсан талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэргүүн хатагтай Цагаан ордны хүндэтгэлийн танхимдаа салбартаа тэргүүлэгч эмэгтэйчүүдийг хүлээн авахаас гадна олон улсын хүмүүнлэгийн ажилчдыг хүлээн авчээ.

 

Тэрбээр Тэргүүн хатагтай болоод ийнхүү анх удаагаа бие даан хүлээн авалт зохион байгуулж буй юм.

 

Хатагтай Трамп “Бүх эмэгтэйчүүд баярын мэнд хүргэе. Бүх улс эмэгтэйчүүдийн эрхийг хүндэлж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй. Олон охин хүчирхийллийн золиос болж, айдастай амьдарч байна. Бүсгүйчүүд бид нэг баг болж, хүчирхийллийг эсрэг тэмцэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

Уг хүлээн авалтад Ерөнхийлөгч Дональд Трампийн охин Иванка Трамп оролцсон байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huchirhiiluulj amidarch l dee
2017-03-16
ЗОЧИН:
ГАЙХАЛТАЙ
2017-03-09
1321:
muur
2017-03-09