Монгол, Канадын хөрөнгө оруулалтын хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо
2017-03-09

Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Канад Улс хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлснийг Канадын Торонто хотноо болсон Уул уурхайн олон улсын чуулганы үеэр буюу 2017 оны 3  дугаар сарын 7-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Канадын Олон улсын худалдааны сайд Филипп-Франсуа Шампэйн нар албан ёсоор зарлав.

 

 

Эл арга хэмжээнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар байлцав.

 

Уг хэлэлцээрт Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Ж.Реганы Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр 2016 оны 9 дүгээр сарын 8-нд гарын үсэг зурж, Хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар 2016 оны 11 дүгээр сард батламжилсан бөгөөд Канад Улсын Парламент 2017 оны 2 дугаар сарын 24-нд соёрхон баталсан юм.

 

Хэлэлцээрийг  дэлхийн уул уурхайн салбарын олон улсын хамгийн том чуулган Торонто хотноо болж байгаа үеэр ёслол төгөлдөр зарласан нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчоо тогтворжуулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн ажиллаж байгаа энэ цаг үед чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Great news
2017-03-10
tamsag bulagt yaalaa:
ZA YUN KANAD HUJAA NART ALUULAA BIZ DE BAAHAN L SHATSAN BIZ DEE . HYTADUUDIIG DIILEHGUI BHOOO
2017-03-09