Д.Баттулга нийслэлийн АН-ын даргад нэр дэвшинэ
2017-03-10

09.00 цагт: Төрийн ордоны "Б" танхимд "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиг хандлага" сэдэвт Зөвлөлдөх уулзалт эхэлнэ.


10.00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.


10:00 цагт: БСШУС-ын Сайд ХААИС-ийн үйл ажиллагаатай танилцана. 


11.00 цагт: Монгол ньюс мэдээллийн төвд Хэнтий аймгийн Нутгийн зөвлөл, Монголын шатрын холбоо хамтран Хэнтий аймгийн Дадал суманд шатрын УАШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.


11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11:30 цагт: Эрдэнэтийн 51 хувийг шалгуулах, хувьчлалыг ард түмний санал асуулга авах “Олон нийтийн 11-11 төв” нээгдсэн талаар мэдээлнэ


11:30 цагт: Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Д.Баттулга нэр дэвших үнэмлэхээ гардан авна. 
 Арга хэмжээ Төв шуудангийн урд Ардчилсан намын байранд болно.


11.40 цагт: “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөт ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт АТГ-ын байранд болно.


14:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд энэ сарын 9-ний өдрөөс эхлэн заагдсан хугацаандаа АТБӨЯХ-ийн татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болсон талаар нийслэлийн Татварын газар, ЗЦА-аас мэдээлэл хийнэ.


15:00 цагт: Тусгаар тогтнолын ойд зориулсан Математикийн Улсын IV олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ажиллагаа Олонлог академийн байранд болно.


18.00 цагт: ''МОНГОЛЫН БАХАРХАЛ'' спортын сэтгүүлийн албан ёсны нээлтийн өдөрлөг Монголын Залуучуудын Холбооны их танхимд болно. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бас л нэг хятад эр АН-ыг бузарлах нь. өгөр батүүлийг халзан хятадаар солиод дүндээ дүн
2017-03-10