Амиа золиослогчийг халдлага үйлдэхээс нь өмнө зогсоожээ
2017-03-10

 

Иракийн Мосул хотноо хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлийн захиалгаар нэг этгээд халдлага үйлдэхийг санаархсан байна. Их хэмжээний тэсрэх бөмбөг тээвэрлэсэн суудлын тэрэг иргэд олноороо амьдарч буй хуаранг чиглэн явж байжээ.

 

Харин террорист этгээдийг амиа егүүтгэхээс өмнө нэгэн баатарлаг цэрэг машины замыг хааж, өөрөө амиа алдсан байна.

 

 

Дроны тусламжтай уг үйл явдлыг армийнхан бичиж авчээ. Цэрэг машинаараа амиа золиослогчийн машины орох замыг хааж, дэлбэрсэн аж.  Иракийн армийнхан баатарлаг үйлсээрээ олон мянган энгийн иргэдийг хамгаалсан дайчнаа дурсан баатрын ёсоор оршуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Амиа алдсан цэргийг Амир гэдэг байжээ.

 

Исламын улс бүлэглэл Мосул халдлага амжилтгүй болсоны дараахан твиттер хуудастаа “Бид эргэж ирнэ” гэж жиргэсэн байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
америк ази европын бүх улс гүрний цэрэг дайчид нэгдээд лалын шашинт улсуудыг террорист бүлэглэлийг устгах хэрэгтэй.
2017-03-10