Багшлах эрхийн шалгалт энэ сарын 26-нд болно
2017-03-10

 

Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багшаар ажиллах эрх олгох шалгалтыг энэ сарын 26-нд зохион байгуулахаар болжээ. Шалгалтын бүртгэл өнөөдөр дуусгавар болж буй бөгөөд энэ жил  1500 гаруй иргэн багшлах эрхийн шалгалтад бүртгүүлсэн байна.

 

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт багшаар ажиллах хүсэлтэй их дээд сургуулийг багш мэргэжлээр төгсөөд анх удаа багшаар ажиллах хүсэлт гаргаж буй иргэд, гурваас дээш жил багшаар ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд хамрагдана.

 

Шалгалтыг нийслэлийн найман дүүрэг /Бага хангай дүүргээс бусад/, 21 аймгийн төвд зохион байгуулдаг учир шалгалт өгөгч нь оршин суугаа газрын харьяалал харгалзахгүйгээр өөрт ойр байх шалгалтын төвийг сонгон бүртгүүлж шалгалт өгөх боломжтой. Шалгалтын хураамж 35000 төгрөгийг Төрийн сангийн 900015010 дугаарт дансанд аль ч банкны салбараас тушааж болно.

 

Багшаар ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлэхэд цээж зураг /файлаар/, Багш мэргэжлийн бакалаврын дипломын нүүр, хавсралт /зурган файлаар/, шалгалтын хураамж төлсөн баримт /зурган файлаар/-ыг бүрдүүлэх хэрэгтэй юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин