Кардашиан уйлав
2017-03-10

 

Реалити шоуны од Ким Кардашиан нөхөр, реппер Кейни Уэсттэй таагүй харилцаатай байгаагаа гэр бүлийн гишүүдээсээ нуугаагүй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Кардашианы гэр бүлийн тухай өгүүлэх “Кардашианыхантай хамт” реалити шоуны шинэхэн анги өчигдөр телевизээр цацагджээ. Уг шоуны үеэр Кардашиан эгч, дүү нартаа “Бидний харилцаа муу байгаа. Би гэр бүлээ авч үлдэхийн тулд бүхнийг хийж байна” хэмээн хэлээд, уйлсан аж.

 

Шар хэвлэлүүд өнгөрсөн оноос л хосын харилцаа таарамжгүй байгаа хэмээн мэдээлж байсан билээ. Кейни, Кардашиан нар өнгөрсөн 2014 оны долоодугаар сард хуримаа хийсэн юм. Хос Норт, Сэнт гэх хоёр хүүхэдтэй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин