Сөүл хотноо болсон жагсаалын үеэр хоёр хүн амиа алджээ
2017-03-10

 

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцруулах шийдвэрийг хэдхэн цагийн өмнө гаргаад буй билээ. “Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай үндэслэл бий” хэмээн цэц мэдэгдэж, 60 өдрийн дотор ээлжит бус сонгуулийг зохион байгуулахаар болжээ.

 

Тэгвэл нийслэл Сөүл хотноо Пак Ын Хэгийн хэсэг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Уг жагсаалын үеэр хоёр хүн амиа алдсан талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээлэв.

 

Жагсагчид Үндсэн хуулийн цэцийн байрны гадна жагсаал зохион байгуулжээ. Цагдаагийнхан жагсагчдын хүчээр тараах гэж оролдсон аж.

 

Харин хэсэг жагсагчид автобусны дээр гарч, эсэргүүцэл үзүүлжээ. Энэ үеэр хэд хэдэн хүн автобуснаас унаж, хүнд гэмтэл авсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
manai ulsiin ard tumen eh orondoo ezentei bngaa shuu gedegee medegdej ene luivarch uls turchidiig Ebo ed nariig ingej buulgah wmsandaa
2017-03-11