Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
2017-03-10

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Авто зам ашигласны төлбөр, Агаарын бохирдлын төлбөр хураамж авах талаар зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж, ажлын хэсэг байгуулсан. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хуульд зааснаар 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1 дүгээр сард, 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2 дугаар сард багтаан албан татвараа төлөх ёстой. 1, 2 дугаар сард татвараа төлвөл зохих нийт 170 мянга 260 тээврийн хэрэгсэл эзэмшигч байгаагаас 77 мянга 533 буюу 41,6 хувь нь татвараа төлжээ.

 

Нийслэлийн Татварын газрын Нийслэлийн төсвийн татварын орлогын тасгийн дарга Д.Очирсүрэн хэлэхдээ “Нэгдүгээр сард татвараа төлөх ёстой буюу 1, 6-аар төгссөн улсын дугаартай 80 мянга 382 тээврийн хэрэгсэл байгаагаас 36 мянга 636 тээврийн хэрэгсэл буюу 45 хувь нь хамрагдсан. Харин 2, 7-оор төгссөн улсын дугаартай 89 мянга 878 тээврийн хэрэгслээс 34 мянга 370 тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлсөн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт АТБӨЯХАТ-аас 5 тэрбум 250 сая төгрөг, Авто зам ашигласны төлбөрөөс 2 тэрбум 451 сая төгрөг төвлөрүүлээд байна. 2017 оны 1, 2 дугаар сард албан татвараа төлөх ёстой 80 мянга гаруй тээврийн хэрэгсэл одоогоор татвараа төлөлгүй замын хөдөлгөөнд оролцож байна.” гэлээ.

 

Замын цагдаагийн албанаас хуулийн хугацаандаа татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй талаар мэдээллээ. Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд хэлэхдээ “Гуравдугаар сараас татвараа төлөлгүй гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд хяналт шалгалтыг хийж эхэллээ. Замын цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг зогсоож шалгаад татвараа төлсөн бол хөдөлгөөнд оролцуулна. Хэрэв хугацаандаа төлөөгүй бол тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгууль ноогдуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж авна. Гэрчилгээг харьяа дүүргийн татварын хэлтэст хүлээлгэн өгч, татвараа төлсөн тохиолдолд буцаан олгоно.” хэмээв.

 

 

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр хэлэхдээ “2016 онд автомашины татвар, төлбөр хураамжаас нийслэлийн төсөвт 25 тэрбум төгрөг төвлөрүүлэх байснаас 87 хувийн биелэлттэй байсан. Энэ онд нийслэлийн төсөвт 26,2 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.” гэлээ. Өнгөрсөн оны тухайд улсын хэмжээнд бүртгэлтэй 484 мянга 738 тээврийн хэрэгслээс татвар, төлбөр хураамжид хамрагдвал зохих 434 мянга 858 тээврийн хэрэгсэл байжээ. Үүний 338 мянга гаруй нь хамрагдсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ajil dulaarahaar ehlej humuus mungutei zolgodog huunchin 6 saraas hoish huraadag baisan ni sudalgaatai ard tumnee bodson shiidever baisan batuul gegchiin ued uurchilsun ni buruu shiidever baisan odoo uurchiluh estoi avah yumaa l bodood baij bolohgui ard tumnee joohon ch gesen bodoj baih tsag bolson baihaa bas ter joloochiin onoo geechee boliochee gej huseh baina zamiin tsagdaa nar yum bol eh barigchidaad dolignoj ard tumnee daramtlaad ugnuu gej yaridagaa bolih estoi baihaa unheer tiim huuli esoo bieluul ajilladag yum ta nart baihgui shuu uhamsar doroi baidlaa zarlaad baih ni tiim saihan zuil bish
2017-03-11
зочин:
Төрийн албаны буянаар пэндийсэн энэ 3 мангарт бусдын хөрөнгөнд халдах дархан эрх хэн олгосон юм бол доо. Цагдаа нь цагдаагийн ажлаа. татвар нь татварын ажлаа хуулийн дагуу хийвэл яасан юм бол...
2017-03-11
Зочин:
Тэр татвар хураадаг нөхдүүд нь хагас бүтэнсайнд ажиллаж яагаад болдоггүй юм бэ? Эсвэл хураах аргаа яагаад онлайн ч юм уу нэг тиймэрхүү байдлаар шийдэж болдоггүй юм бэ? Ажилаа амжихгүй яая гэж байхад бас наад татварыг чинь төлөх гэж ажлаасаа чөлөө авч байж төлөх үү? Тэр дүнжингарав нь хагасайн өдөр овоо ажилдаг байсан бас яагаад амардаг болчиховоо??. Наад ажлуудынхаа уялдаа холбоог сайжруулж ард түмнийхээ төлөө яаж үйлчлэх вэ гэдэгтээ л санаа зов лдоо. Үнэнхүү стресстэй ядаж байхад дандаа болж бүтэхгүй эсвэл дарамталсан иймэрхүү мэдээлэл яваад байх юм.
2017-03-11
Зочин:
Хүчээр татварлаж байгаам биз дээ. Цагдаа тахараар дарамтлаж.
2017-03-11
Зочин:
mongold jolooch narig torgoh tatwaraa nemeh awah uur heregjdeg huuli b.a u
2017-03-10
xaxaxa:
ENE ZURAG DEERH HUURNUUDIIN TARGALSAN ARD BIDNII TURSAN YAG TENTSENE DEE EDNUUSIIN UNGU ORSON BIDNII YADARSAN BAS YAG TENTSEJ BNAA
2017-03-10
ard ayush:
ARD BIDEMD CH BAS HELEH UG BAIGAA SHUU .ALBAN TUSHAALAA URVUULSAN GARUUDIIG SHOROND HORINO .DARGA NAR IDSEN MUNGUU OBSHOROOSOO AVCH IREHGUI BOL BUUDAJ ALNA AVILGALAA ZOGSOOHGUI BOL DAHIN SONGUULI YAVUULJ 76 G TATAN BUULGANA
2017-03-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь ОУВСангийн тулгалтанд сандарсан Засгийн газар Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-03-10
УБ хотын иргэнээс:
ХУРААНА.ТОРГОНО.ШИЙТГЭНЭ.БУУЛГАНА.НУРААНА.АРД ТҮМНИЙГ БАЯРЛУУЛАХ ГАНЦ Ч ҮГ АЛГА.ЯАСАН СҮРЖИН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙДЭГ ЮМ БЭ ДЭЭ. ӨӨР АРД ТҮМЭН РҮҮГЭЭ ХОТЫН ИРГЭД РҮҮГЭЭ ХАНДСАН ГАНЦ Ч БОЛОВ АЖИЛ САНААЧЛААД ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ ЗАРЛАЧИЖ ЧАДАХГҮЙ ЮУ? МАН-Ы САНДУЙ СУНДУЙ НАРЫН БАГИЙНХААН.
2017-03-10