Г.Одбаяр Бакугийн ”Их дуулга”-д аваргаллаа
2017-03-13

 

Азербайжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн “Их дуулга”  тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тэмцээнээс манай улсын хоёр жүдоч медаль хүртлээ.

 

Тус тэмцээнд нийт 32 орны эрэгтэй 126, эмэгтэй 80 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас нийт зургаан тамирчин хүч үзсэн юм.

 

Үүнээс -73 кг-ын жинд зодоглосон  “Женко” клубын тамирчин, ОУХМ Г.Одбаяр алтан медаль хүртэж, Баку хотноо төрийн дууллаа эгшиглүүллээ.  Тэрбээр мөнгөн медалын төлөө барилдаанд 2012 оны Олимпийн Аварга Гүржийн Лаша Шавдатуашвилитай оноолт таарч, торгуулиар цэвэр ялсан.

 

Алтан медалын төлөө Японы Дэлхийн хошой Аварга Рики Накаяаг 2 вазари үнэлгээгээр ялж, аварга боллоо. Хоёр бөх өмнө нь удаа тараа оноолт таарч байсан бөгөөд гурван удаа ялагдаж байсан манай бөх энэ удаад ялалт байгуулж, дэлхийн чансааны 1000 оноог өвөртлөж чадлаа.

 

 Мөн тэмцээний -81 кг-ын жинд зодоглосон ОУХМ О.Ууганбаатар хүрэл медаль хүртэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин