Трампийг байхад Цагаан ордонд нэвтрэхийг санаархав
2017-03-13

 

АНУ-ын Вашингтон хотноо байрлах Цагаан ордонд өнгөрсөн бямба гаригт орон нутгийн цагаар 11.38 цагийн орчимд нэг этгээд нэвтрэхийг санаархсан талаар “www.nypost.com” сайт мэдээллээ.

 

Хамгаалалтын ажилчид шуурхай ажиллаж, залууг баривчилсан байна.

 

Залууг Цагаан ордон руу нэвтрэхийг санаархах үед ордонд Ерөнхийлөгч Дональд Трамп байсан гэнэ.

 

Тэрбээр хамгаалалтын ажилчдад баригдах үедээ "Би Ерөнхийлөгчийн сайн найз” хэмээн хэлжээ. Цагдаагийнахн залууг шалгаж байна.

 

Харин орон нутгийн хэвлэлийнхэн залууг “Ерөнхийлөгчид халдахын санаархсан” хэмээн буруутгажээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин