НҮБ-ын тусламжийг малчдад хүргэх цуваа хөдөллөө
2017-03-13

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Онцгой байдлын тусламжийн төв сангаас Монгол улсад өвөлжилт хүндэрсэн аймгуудын эмзэг бүлгийн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэсэн. Хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсэг болох бэлэн мөнгөний буцалтгүй тусламжийг малчин өрхүүдэд олгосон. Тэгвэл тусламжийн хоёр дахь хэсгийг малчдад хүргэх цуваа өнөөдөр орон нутгийг зорилоо.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тусламжийн цувааг үдэн гаргах арга хэмжээнд Шадар сайд У.Хүрэлсүх, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгчид, Онцгой байдлын Ерөнхий газрын удирдлага болон бусад албаныхан оролцов. 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн аймаг сумдад хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа НҮБ, суурин төлөөлөгчийн газрынханд талархаж буйгаа илэрхийлэв. Харин НҮБ-ын Суурин зохицуулагч Биата Транкман “НҮБ нь Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Бэлэн мөнгөний тусламж нь малчдын нэн шаардлагатай хэрэгцээг хангах зорилготой байсан. Гэхдээ малынхаа хүч тамир, эрүүл мэнд, чанарыг сайжруулахын тулд тэдэнд нэмэлт тусламж хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдрийн энэхүү малын багц эмзэг малчин өрхүүдэд тус дэм болно гэж найдаж байна” гэв.

 

Малын тэжээл, мал эмнэлгийн анхны тусламжийн багцыг  өвөлжилт хүндэрсэн 13 аймагт юм. Нийт 3 500 малчин өрхөд 700 000 ам.долларын өртөг бүхий малын сувиллын багцын тусламжийг малчдад хүргэнэ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
hogiin hurel suh:
UUL NI ENE HURELSUHIIG L ERUNHII SAID BOLGOOD SAIN HUURGUUD UGUH BAISIIMAA .HULGAICHUUDIIG AJ BAIGAAD AJIL HIILGEJ ULSAA AVRAH GANTS HUN ENE L BAIGAAM DAA.HURELSUH ULSAASAA URVAHGUI.ODOO BUURI SUUJ BAIGAA
2017-03-14
иргэн:
Аманд ч үгүй хамарт үгүй жаахан жаахан юм өгч байхаар бэлэн мөнгө нь хэрэгтэй шүү. Өдий цагт дордсон мал бол тэжээл идэж байгаад л үхдэг юм. Малчдад нэгдсэн журмаар л тусламж үзүүлэх нь чухал, тухайлбал, мал эрүүжүүлэх арга хэмжээ гэдэг ч юм уу, түүнээс биш айл болгонд хоёр шуудай хивэг өгөөд нэмэргүй ээ. Хуучин цаг шиг зун болгон албан журмаар малын нь киролинтай усанд оруулж баймаар юм. Тэгвэл их үр дүнтэй болно шүү.
2017-03-14
Зочин:
Овоо доо. Одоо ч. Мал төллөөд, хажуугаар нь хаврын хавсрага эхлээд хөдөө ч мөн ч хүйтэн байгаа даа. Ёстой нүдээ оосон ажил байна даа.
2017-03-13
13213:
ene nub dandaa malchdad tuslajiihiin, nadaa tuslachihgvi.
2017-03-13
Зочин:
Amjilt husej baina bayarlaa.
2017-03-13