АТГ-ынхан төрийн байгууллагуудад ажиллаж байна
2017-03-13

 

Авлигатай тэмцэх газраас 2016 оны 11 дүгээр сард УИХ-аар батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах, хөтөлбөрт тусгагдсан зарим үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор 21 аймагт ажилласан.

 

Харин өнгөрөгч долоо хоногт Авлигатай тэмцэх газраас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр ба төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт уулзалтыг яам, агентлаг, нийслэл, дүүргийн удирдлагуудын дунд зохион байгуулав.

 

Тус газрын албан хаагчидаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдрөөс эхэлж батлагдсан удирдамжийн дагуу яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагуудад ажиллаж эхлэнэ.

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргийн төрийн байгууллагын албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх зэрэг ажлуудыг зохион байгуулах ажээ.

 

Эх сурвал: АТГ.мн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Бэлэн офшорчидтой ажиллахгүй байгаа юм чинь төрийн байгууллагад ажиллаад яадаг байнаа.Ямар ч шаардлагагүй
2017-03-14
Зочин:
ЗА ТЭГЭЭД ГЯЛАЛЗУУЛААД БАЙНА ШҮҮ ДЭЭ!!!!!
2017-03-13